Улсын гуравдугаар төв эмнэлэгт БНСУ-ын профессорын баг сургалт зохион байгууллаа

2021 оны 11 сарын 04

Arslan.mn

Эмнэлгийн мэргэжилтний ажлын байрны тасралтгүй сургалтын чиглэлээр ЭМХТ-өөс зохион байгуулж буй БНСУ-ын зочин профессорын сургалт Улсын гуравдугаар төв эмнэлэгт хоёр өдөр дараалан болжээ.

Тус эмнэлэгт 2021 оны 11 сарын 02-ны өдөр БНСУ-ын Сунчонхян Их Сургуулийн Сөүл эмнэлгийн  профессор Чо Сун Жин Мэдрэлийн мэс заслын чиглэлээр “Minimal Invasive Brain surgery”, “Moya-Moya disease surgical treatment and doppler control” сэдвүүдээр лекц уншин, тус эмнэлгийн мэдрэлийн мэс заслын тасгийн эмч нарын зөвлөгөөнд оролцож, мэс засал эмчилгээ шаардлагатай өвчтөнүүдэд хамтарсан үзлэг хийж, эмчилгээ, оношилгооны талаар заавар зөвлөгөө өглөө. 

Arslan.mn

11 сарын 03-ны өдөр мөн тус Их сургуулийн Сөүл эмнэлгийн тэнхимийн эрхлэгч, COVID-19 хариу арга хэмжээний Солонгос улсын Засгийн газрын зөвлөх, профессор Yoo Byungwook тус эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд “Урт хугацааны ковидын менежмент” сэдвээр лекц уншин сонордуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Цахим болон танхимын хэлбэрээр зохион байгуулагдсан тус сургалтад нийт 262 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632475
0 эможи

keyboard_arrow_up