ЗӨВЛӨГӨӨ: Жирэмсэн үедээ ТОМУУГИЙН ВАКЦИН хийлгэвэл хүүхэд нь 6 сар хүртлээ ХАЛДВАРААС ХАМГААЛАГДАНА
2021 оны 11 сарын 03
Жирэмсэн эмэгтэйчүүд томуугийн вакцинд хамрагдсанаар ургийг томуугийн шалтгаант хүндрэлээс хамгаалж, төрсний дараа зургаан сарын хугацаанд томуугийн халдвараас хамгаалдаг байна.
Зургаа хүртэлх сартай нярай хүүхдүүд бусад насныхантай харьцуулахад томуугийн шалтгаанаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх өндөр эрсдэлтэй байдаг аж. Тиймээс урьдчилан сэргийлэхийн тулд жирэмсэн байх хугацаандаа томуугийн вакцинд хамрагдах хэрэгтэй аж.
Улирлын томуугийн вакцин нь жирэмсэн эмэгтэйчүүдийг томуугаас хамгаалах, халдвар авсан ч хүндрэх эрcдэлийг бууруулдаг байна. Вакциныг жирэмсний аль ч хугацаанд хийж болох бөгөөд ямар нэг сөрөг нөлөөгүй.
Томуугийн вакцин хийлгэснээр,
- Жирэмсэн эмэгтэйчүүдийн томуугийн шалтгаант хүндрэлд өртөх эрсдэлийг бууруулна
- Сүүлийн 20 жилийн хугацаанд томуугийн вакцины аюулгүй байдлын талаар хийсэн судалгаагаар жирэмсэн эмэгтэй, ураг, нярай хүүхдэд ямар нэгэн аюулгүй гэж үздэг
- Жирэмсэн эх томуугийн вакцин хийлгэсэн тохиолдолд нярай эхээс дархлаатай төрөх ба төрсний дараах 6 сарын хугацаанд томуугаас хамгаалдаг. 0-6 сартай хүүхдэд томуугийн вакцин хийх нь үр дүнгүй ба энэ нь хүүхдэд томуугийн вакцинд хариу урвал үзүүлэх дархлаа тогтолцоо хангалттай хөгжөөгүй байдагтай холбоотой
- Жирэмсний хугацаандаа томуугийн вакцинд хамрагдаагүй эмэгтэйчүүдийг төрсний дараа дархлаажуулах нь эх болон хүүхдийг томуугаас хамгаалах ач холбогдолтой. Мөн гэр бүлийн бусад гишүүдийг томуугийн вакцинд хамруулах нь бага насны хүүхдийн томуу тусах эрсдэлийг бууруулна.
Вакцины төрөл:
- Томуугийн идэвхижүүлсэн вакцинаар жирэмсэн эмэгтэйчүүдийг вакцинжуулахыг зөвлөмж болгодог.
- Амьд, сулруулсан вакцинаар жирэмсэн эмэгтэйчүүдийг дархлаажуулж болохгүй үүнийг сайн анхаарах хэрэгтэй.
Томуугийн вакцины дараа хөнгөн урвал илэрч болно.
Хоолой өвдөх, бие сульдах, тарьсан газар улайх, хавдах зэрэг хөнгөн хэлбэрийн эмнэлзүйн шинж тэмдэг илэрч болдог. Зарим тохиолдолд толгой өвдөх, булчингаар өвдөх, халуурах, дотор муухайрах, ядрах зэрэг томуу төст шинж тэмдгүүд ч гарч болно.
Томуугаас урьдчилан сэргийлэх ЭНГИЙН АРГУУД:
- Гараа тогтмол угаах ялангуяа ханиалгаж, найтаасныхаа дараа тогтмол савандаж угаах
- Гарын тохойны дотор хэсэгрүү ханиалгах, ам, хамраа цаасан алчуураар дарах.
- Спиртэн суурьтай гар халдваргүйтэгч байнга биедээ авч явах
- Нүд, хамар, амандаа бохир гараараа хүрэхээс зайлсхийх
- Халдвартай хүнтэй хавьтал болохоос зайлсхийх
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
632447
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс