Аймгуудын төвийн гэр хорооллын өрхийн цахилгааны төлбөрийг төр даана
2021 оны 11 сарын 02
УИХ-аар Монгол Улсын 2022 оны төсвийн төслийг хэлэлцэж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Сангийн яамнаас долоо хоног бүр төсвийн төслийн талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өгч, уулзалт зохион байгуулдаг. Тэгвэл энэ удаагийн уулзалтад Шадар сайд С.Амарсайхан, Сангийн сайд Б.Жавхлан, эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Соёлын сайд Ч.Номин нар оролцов.
Энэ үеэр Эрчим хүчний сайд Н.Тавинбэх "Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Улаанбаатар хотын гэр хорооллын өрхүүдийн цахилгааны төлбөрийг төрөөс дааж байна. Тэгвэл аймгийн төвд амьдарч байгаа гэр хорооллын өрхийн цахилгааны төлбөрийг 100 хувь хөнгөлж, төрөөс даахаар болж байгаа. Засгийн газрын тогтоол гарсан" гэх мэдээллийг өглөө.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
632386
0 эможи
zochin
2021-11-02 14:55
sum yah yum malnuudaa....ur tavij baij bairand orson irged hohi ni bolj baina uu
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс