ГССҮТ: XXIII Эрдмийн чуулганаар эрдэмтэн, судлаачид шинээр нэвтрүүлсэн мэс засал, эмчилгээний аргаасаа туршлагаа солилцож байна
Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв /ГССҮТ/-өөс салбарынхаа эмч мэргэжилтнүүдийнхээ мэдлэг боловсрол, ур чадвар, хандлагыг сайжруулахын тулд анхаарал хануудалж, олон арга хэмжээ тогтмол зохион байгуулан ажилладаг билээ.
Энэ хүрээнд 1997 оноос хойш салбарын эмнэлгүүд, мэргэжлийн нийгэмлэг, холбоодтойгоо хамтран жил бүр зохион байгуулдаг “ Гэмтэл Согог Судлалын Олон Улсын XXIII Эрдмийн чуулган”-ыг 2021 оын 10-р сарын 27-29-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Эрдмийн чуулганд ГССҮТ, МГСЭМХ МГСН, УНТЭ, ТТАХНЭ, ЦТЭ, Грандмед, Мөнгөнгүүр, АШУҮИС, ШУТИС болон 21 аймаг 9 дүүргийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн эрдэмтэн, судлаачид оролцож өөрсдийн шинэ оношилгоо эмчилгээний аргууд, эрдэм шинжилгээ судалгааны ажлаа танилцуулж мэдлэг, туршлагаа солилцож байна.
Гэмтэл, согог судлаачдын олон улсын ээлжит чуулганы хувьд 23 дахь удаагаа зохион байгуулагдаж буй бөгөөд энэ удаа гурван хэсэгтэйгээр явагдаж байна. Үүнд:
- Иновацийн бүтээлийн танилцуулга- онлайн видео хэлбэрээр танилцуулагдав
- Цахим лекц сургалт
- Онол практикийн бага хурал
Харин хурлын цахим лекц сургалтаар Буриад, БНСУ, Тайван, Германы судлаачид эрдэм судалгааны ажлаа танилцуулж байгаа юм.
Мөн ГССҮТ-ийн эмч судлаачид шинээр нэвтрүүлсэн мэс засал, эмчилгээний арга, текник, эм эмнэлгийн хэрэгслийн дэвшилтэт технологийн талаар илтгэл танилцуулж, хэлэлцүүлэг хийсэн юм.