ЭМЯ: Сүүлдийн хоногт 1625 хүнээс халдвар илэрч, 10 хүн нас барлаа
2021 оны 10 сарын 28
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд нийт 16625 хүнээс халдвар илэрсэн ба үүний 931 нь Улаанбаатарт, 680 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн зөөвөрлөгдсөн 14 тохиолдол байна.
Түүнчлэн 41-ээс дээш насны 10 хүн нас барж, нийт нас баралт 1626 боллоо. Эдгээр хүмүүсийн архаг хууч өвчин нь ковидтой хавсарсан байна гэж ЭМЯ-наас мэдээллээ. Хэвтэн эмчлүүлж буй 17619 хүнээс 3012 нь хүүхэд, 1109 нь жирэмсэн эх байна. Мөн гэрийн хяналтад 55 мянга гаруй хүн байгаа юм.
Нийт хүн амын 65.7 хувь нь буюу 2,138,802 иргэн вакцины хоёрдугаар тундаа хамрагдсан бол гуравдугаар тунгаа 398,573 хүн хийлгэжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
632225
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс