УНТЭ: Эмнэлзүйн ховор тохиолдлын үндэсний чуулган“-ыг хоёр дахь удаагаа зохион байгуулна

2021 оны 10 сарын 28

Arslan.mnУлсын нэгдүгээр төв эмнэлгээс Монгол улсын эмнэлзүйн салбарт тохиолдсон ховор тохиолдол, ховор тохиолдлын оношилгоо эмчилгээний үр дүнг эмч нарт таниулах харилцан туршлага солилцох улмаар эмнэлзүйн ховор тохиолдлын санг бүрдүүлэх зорилгоор "Эмнэлзүйн ховор тохиолдлын үндэсний чуулган"-ыг хоёр дахь удаагаа зохион байгуулах гэж байна.

Уг чуулганыг танхим болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулах бөгөөд нэг, хоёр, гуравдугаар шатлалын эмнэлэг, хувийн хэвшил харгалзахгүйгээр хот, хөдөө, олон улсын хаанаас оролцох боломжтой.

Эмнэлзүйн ховор тохиолдолд тавигдах шаардлага:

Өвчтөний тухай мэдээлэл, асуумж, бодит үзлэг, лаборатори болон дүрс оношилгооны шинжилгээ, онош, ялгах онош, эмчилгээ, хэлцэмж, дүгнэлт, номзүй гэсэн хэсгүүдээс бүрдэнэ

  • Нийт 3000 үгнээс хэтрэхгүй байх
  • Хүснэгт, зураг нийлээд 10 хүртэл байх
  • JPEG 300 нягтралтай зураг байх
  • Шалгарсан тохиолдолд хэлэлцүүлэгт оролцох хүсэлтэй эсэхийг бичиж илгээх
  • Ханын илтгэл дараах бүтэцтэй байна:
  • ️Ханын илтгэлийн урт 180 см, өргөн нь 80 см хэмжээтэй байна.
  • ️Times New Roman фонтоор, мөр хоорондын зай Single байна.

Шагналын сан:

Шилдэг 3 эмнэлзүйн тохиолдолыг шалгаруулан дараах байрыг эзлүүлнэ

  1. Тэргүүн байр (1)– Өргөмжлөл, 1.000.000 төгрөг
  2. Хоёрдугаар байр (1) - Өргөмжлөл, 700.000 төгрөг
  3.  Гуравдугаар байр (1) - Өргөмжлөл, 500.000 төгрөг

Шилдэг ханын илтгэл шалгаруулан дараах байрын эзлүүлнэ.

  1.  Тэргүүн байр 1- Өргөмжлөл, 300.000 төгрөг
  2.  Хоёрдугаар байр 1- Өргөмжлөл, 100.000 төгрөг
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632219
2 эможи

keyboard_arrow_up