Сүрьеэгийн тандалт судалгааны баг Баян-Өлгий, Увс зэрэг дөрвөн аймагт очиж, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллалаа

2021 оны 10 сарын 26

Arslan.mn

 ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны алба /СТСА/-ны мэргэжилтэнүүд болон  НЭМҮТ-ийн сэтгэлзүйн зөвлөгөө өгөх баг, эрүүл мэндийг дэмжих өвчлөлөөс сэргийлэх албаны дарга бүхий найман хүний бүрэлдэхүүнтэй цахим уулзалтыг зохион байгууллаа.

Arslan.mn

Цахим уулзалтаар

  • Сүрьеэгийн идэвхтэй илрүүлэлтийг нэмэгдүүлэх
  • Сүрьеэгийн эмчилгээний амжилтыг сайжруулах
  • Далд  халдварын эмчилгээнд хамрагдалтыг нэмэгдүүлэх
  • Хүн амын эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх асуулын хүрээнд ярилцлаж, санал солилцсон билээ.

Энэ ажлын хүрээнд  2021 оны аравдугаар сарын 15-21-ний өдрүүдэд СТСА-ны таван хүний бүрэлдэхүүнтэй баг  Баян-Өлгий, Увс, Баянхонгор, Говь-Алтай аймагт ажиллаж, аймгийн сүрьеэгийн диспансер, сүрьеэгийн тасаг, лабораторт дэмжлэгт хяналт хийн, эмнэлгийн удирдлага, эмч мэргэжилтнүүдэд үр дүнг танилцуулж, зөвлөмж өгч, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллалаа.  

Arslan.mn

Үзлэгээр сэжигтэй байж болзошгүй 53 хүн  сүрьеэгийн үзлэг, шинжилгээнд хамруулсан бөгөөд сүрьеэгийн 9 тохиолдол шинээр оношлогдсон байна.  Мөн ОЭТС-ийн эмчилгээний асуудал хэлэлцэх зөвлөгөөнөөр нийт 19 тохиолдолын эмчилгээний асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэсэн аж.

Үүнээс гадна амбулаторийн үзлэгийн мэдээлэлийг ehealth системд оруулж ажиллажээ.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632145
0 эможи

keyboard_arrow_up