ЭМЯ: 2-3 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах байр суурь илэрхийлээгүй
ЭМЯ-ны Нийтийн Эрүүл мэндийн хариу арга хэмжээ, халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн хэлтсийн дарга Д.Баярболд хүүхдүүдийн дархлаажуулалтын талаар мэдээлэв.
Тэрбээр “Одоогоор 0-12 насны хүүхдүүдэд вакцин хийнэ гэсэн шийдвэр олон улсын хэмжэээнд гараагүй байна. Бид холбоотой мэдээ мэдээллийг сайтар ажиглаж байгаа. Дельта вирусийн тархалт өндөр, томуугийн улирал эхэлж байгаа учраас ЭМЯ-наас 2-3 настай хүүхдүүдийн цэцэрлэгийг эхлүүлэх байр суурь илэрхийлээгүй.
ЭМЯ-наас ор зохицуулах баг гарган ажиллуулснаас хойш гэрийн нас баралт бүртгэгдээгүй" гэв.
Энэ талаар УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга Б.Ууганбаяр "Өнөө өглөө Боловсрол, шинжлэх ухаан сайд, төрийн нарийн бичгийн дарга болон бусад албаныхантай холбогдсон. Сургуулийн орчны эрсдлийн үнэлгээг дахин хийх гэж байгаа. Эрсдлийн үнэлгээний үр дүнд тулгуурлан цаашид хэрхэх тал дээр тодорхой шийдвэрүүд гарна" гэлээ.