Халдвараар нас барагсдын дунд зургаан сартай хүүхэд байжээ
2021 оны 10 сарын 21
Cүүлийн 24 цагт халдварын 1744 тохиолдол бүртгэгдсэнээс Улаанбаатарт 917, орон нутагт 827 бүртгэгдсэн байна.
Харин 0-80 гаруй насны 16 хүн нас барсан байна. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас эндсэн хүний тоо 1,534-д хүрлээ. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 18,764 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 51,946 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдал:
- Хөнгөн – 9,323
- Хүндэвтэр- 6,900
- Хүнд – 2,155
- Маш хүнд – 386 хүн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
632014
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс