ЭМЯ: 1,744 тохиолдол батлагдаж, 16 иргэн нас баржээ

2021 оны 10 сарын 21

Arslan.mn

ЭМЯ-наас коронавирусийн халдварын тархалтын талаарх тоон мэдээллийг танилцууллаа.

Өнгөрсөн хоногт Улаанбаатарт 917, орон нутагт 827 тохиолдол нэмэгдсэн байна. 

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1,744 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR  шинжилгээгээр батлагджээ.

Мөн хугацаанд 6,064 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Харин коронавируст халдварын улмаас 0-80 гаруй насны 16 хүн нас барсан байна.

Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,534 хүн эндлээ. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 18,764 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 51,946 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 9,323
  • Хүндэвтэр- 6,900
  • Хүнд – 2,155
  • Маш хүнд – 386 хүн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632001
0 эможи

keyboard_arrow_up