ЭМЯ: Шинээр 1,303 хүн халдвар авч, 18 иргэн НАС БАРЖЭЭ

2021 оны 10 сарын 19

Arslan.mn

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1,303 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR  шинжилгээгээр батлагджээ.

Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 340,839 болж нэмэгдлээ.

Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр зөвхөн PCR шинжилгээгээр эерэг гарсан тохиолдлыг мэдээлж буй. Харин түргэвчилсэн тестээр эерэг гарсан эсвэл шинж тэмдэг илэрсэн иргэдийг энэ тоонд оруулж тооцохгүй, зөвхөн эмчилгээ хийж байгаа юм.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 720 нь Улаанбаатар хотод,
  • 583 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд 6,710 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Харин коронавируст халдварын улмаас 18 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна.

Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,501 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 18,464 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 51,302 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 9,056
  • Хүндэвтэр- 6,851
  • Хүнд – 2,174
  • Маш хүнд – 383 хүн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631968
0 эможи

Иргэн
2021-10-19 20:04
Өдөрт 18 хүн, 10хоногт 180 хүн сард 540 хүн ЖИЛД 6120 өмнөх тоо ойролцоо гэвэл12300 аад хүн нас баржээ.цөөхөн монгол яана аа.
keyboard_arrow_up