С.Энхболд: Хүнд үед шантралгүй ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарынхандаа БАЯРЛАЛАА

2021 оны 10 сарын 15

Arslan.mn

Эрүүл мэндийн сайд С.Энхболд цар тахлын үед ачааны хүндийг үүрэлцэж байгаа сум, өрхийн эрүүл мэндийн төвийн холбогдох холбоодын удирдлагуудтай уулзжээ.

Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудастаа “Уулзалтаар цар тахлын үед учирч буй эмнэлгийн ачаалал, хүний нөөц зэрэг хүндрэл бэрхшээлүүдийг хэрхэн шийдэх, цаашдаа салбарын шинэчлэлийн хүрээнд анхан шатны байгууллагуудаа гүйцэтгэлийн санхүүжилт, цахимжилт зэрэг асуудлуудад дэмжин ажиллах талаар ярилцлаа. Эрүүл мэндийн салбар дахь анхан шатны байгууллагуудаа дэмжиж, чадвахжуулж чадваас хүн амын өвчнийг хүндрүүлэлгүй эмчилж, өдрийн эмчилгээний чанарыг сайжруулж, дараа дараагын шатлалын эмнэлгүүдийн ачаалал буурна. Хүнд үед шантралгүй ажиллаж байгаа анхан шатны болон бусад бүх шатлалын эмч, сувилагч, эрүүл мэндийн ажилтан ТАНД БАЯРЛАЛАА. Цар тахлыг бид даван гарнаа” хэмээн нийтэлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
1
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
631904
9 эможи

Эмч
2021-10-20 10:42
Өө сайд минь шантардагаа шантарч байна аа, харин гүрийгээд л байна. Хэзээ тэвчээрийн утас тасрах юм.
Зочин
2021-10-17 11:02
Үнэхээр очсон өвчтөнийг сэтгэл зүрхээрээ эмчилэж сувилаж байгаа эмч сувилагч нар зөндөө байгаа та нартаа эрүүл энхийг хүсэн цар тахлыг монголоос хурдан хийсгэнэ гэдэгт итгэж баына
Иргэн
2021-10-16 21:00
Сөхөрч унаталаа ажиллаж бгаа эрүүл мэндийн салбарын үүрэг гүйцэтгэж буй хүмүүсийнхээ цалинг нь нэмээ сайдаа Баярлаад суух яах вэ ?Эдэндээ дэмжлэг үзүүл ядаж халдвар аваад цалин гээд авч бгаа 5-н төгрөг нь бараг эм тариандаа дуусчихаад бна
Zochin
2021-10-16 20:38
Tsalingaa nemeee salbariinhan chini tuildaj bn
Зочин
2021-10-16 08:55
Эмч нарын цалинг нэмээчээ яажцорсон амьтан бэ
Зочин
2021-10-16 02:36
Хувийн салбар ч гэсэн мааш их нэмэр тус хүргэж бна ганцхан улс ядраад зүтгээд бгаа юм бхгүйл бх
Ганцэцэг
2021-10-15 23:48
tsalingaa nemeecheee
keyboard_arrow_up