Б.Буянтогтох: Хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн 1.8 хувь нь нэн хүнд байна

2021 оны 10 сарын 15

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний нөхцөл байдлын талаар долоо хоног бүрийн баасан гарагт өгдөг ээлжит мэдээллээ хийлээ.

Энэ үеэр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Б.Буянтогтох: Эрүүл мэндийн сайдын тушаалаар эрүүл мэндийн яам, нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтраад ор зохицуулах багийг гаргасан. Энэ баг ажиллаад 10 гаруй хонож байна. Өмнө нь УОК-т ажиллаж байсан бол одоо ЭМЯ-нд байрлаад ажиллаж байна. 

Улсын хэмжээнд эмнэлэгт хэвтэх шаардлагатай хүмүүсийн 30-аас дээш хувийг нь эмнэлэгт хэвтүүлсэн. Энэ статистик олон улсад 1-3 хувьтай байгаа. Тэгэхээр бид хамгийн багадаа 10-15 хувийн хэвтэн эмчлүүлэлтийг илүү хийж байна гэсэн үг. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд ковид-19-ээр өвдсөн 20 мянга орчим хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Эдгээр хүмүүсийн 1,8 хувь нь нэн хүнд, 11 орчим хувь нь хүнд байна.

Хүнд, хүндэвтэр, хөнгөн гэсэн ангиллуудаа бүгдийг нь хэвтүүлж байна" гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631889
0 эможи

keyboard_arrow_up