Ковид19-өөр өвдөөд эдгэсэн 16 мянган хүн дахиж халдвар авчээ

2021 оны 10 сарын 08

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас “Ковид 19” цар тахлын долоо хоногийн нөхцөл байдлын мэдээг тоймлон хүргэлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан мэдээлэл өгөхдөө дахин халдвар авах талаар мэдээлэл өгсөн юм. 

Тэрээр “Хос тунгаа авсан иргэдийн таван хувь нь өвдөж байна. Харин гурван тун авсан иргэдийн нэг хувь нь халдвар авч байна. Өвдсөн хүн дахиж халдвар авах тухай асуудал яригдаж байна. Гуравдугаар давлагаа бол дельтагийн давлагаа. Тиймээс өмнө нь альфа хувилбараар өвдөөд эдгэсэн ч дельта хувилбараар өвдөх магадлалтай. Манайд байгаа мэдээллээр өмнө өвдөөд дахиад халдвар авсан нийт 16 мянган хүн бий” гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
2
631612
4 эможи

Lhagvajav
2021-10-09 15:02
Dahin horio togtoovol yadag yum bol
keyboard_arrow_up