САНУУЛГА: Уулзсан хүн бүрийн тоогоор амны хаалтаа солих хэрэгтэй гэв
НОК-оос коронавирусийн эсрэг авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ, орны хүрэлцээ, ажиллах хүчний зохицуулалтын талаар мэдээлэл хийж байна.
Энэ үеэр НЭМГ-ын дарга Б.Бямбадорж “ Судалгаа хийж үзэхэд коронавирусийн энэ үеийг цар тахалгүй өмнөх үетэй харьцуулахад дэлгүүр эмийн сангаар үйлчлүүлэх иргэдийн тоо 125 хувиар, автобусны буудал хооронд зорчих иргэд 63 хувиар, барааны дэлгүүр, ресторанаар үйлчлүүлэх хөдөлгөөн 33 хувиар нэмэгдсэн байна. Энэ бол цар тахлын энэ үед байх ёстой үзүүлэлт биш. Хүмүүсийн хөдөлгөөн их байна.
Аль болох олон хүнтэй газраар үйлчлүүлэхгүй байх хэрэгтэй байна. Мөн бид амны хаалтыг буруу зүүж байна. Амны хаалтаа халаас руугаа хийж бохирдуулж байна. Мөн 5-6 хүнтэй уулзсан бол уулзсан хүний тоогоор солих хэрэгтэй. Бусад улс орнуудын туршлагаас харахад хувь хүн өөрийгөө халдвар аваагүй гэдгээ янз бүрийн аргаар илэрхийлж байна. Жишээлбэл, улаан өнгийн бугуйвч зүүж байна. Тэгвэл бид ч мөн үдээс өмнө цагаан өнгийн амны хаалт, үдээс хойш хөх өнгийн амны хаалт зүүж зөв хандлагыг үүсгэх уриалгыг дэвшүүлж байгаа" гэлээ.