Дэлхийн банкны санхүүжилтээр УГТЭ-т суурилуулсан “ЭКМО“ аппаратны тусламжтайгаар 43 настай залуугийн амийг аварлаа

2021 оны 10 сарын 07

Arslan.mn

Гуравдугаар эмнэлэгт 8.3 тэрбум төгрөгийн өртөгтэй уушги орлуулах ECМО аппарат болон 30 гаруй нэр төрлийн тоног төхөөрөмж өглөө

Улсын Гуравдугаар Төв Эмнэлэгт Дэлхийн банкны санхүүжилтээр “Монгол Улсад КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төсөл, “Цахим эрүүл мэнд” төслийн хүрээнд  яаралтай тусламжийн тоног төхөөрөмж, ЭКМО, Дурангийн иж бүрдэл зэрэг 8,38  тэрбум төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжийг өнөөдөр хүлээлгэж өглөө.

Тус арга хэмжээнд  Эрүүл мэндийн сайд С.Энхболд,  Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михнев, УГТЭ-ийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал С.Наранцэцэг болон эмнэлгийн бусад удирдлага, хамт олны төлөөлөл оролцлоо.

Arslan.mn

Эрүүл мэндийн сайд М.Энхболд " Дэлхийн банкны санхүүжилтээр  “Монгол улсад КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төслийг 2020 оны дөрөвдүгээр сараас эхлэн хэрэгжүүлэн ажиллаж байна. Төслийн хүрээнд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн Нэгдсэн эмнэлэг, УГТЭ, АУШУИС-ийн Япон-Монголын сургалтын эмнэлэг, Эх нярайн үндэсний төв-2-т эмнэлгийн болон эмнэлгийн бус тоног төхөөрөмжөөр хангаж, эмч мэргэжилтнүүдийг сургасан. 

Гуравдугаар эмнэлэгт хүлээлгэн өгсөн тоног төөхөрөмж гэвэл уушги орлуулах "Этмо" аппарат , сөрөг даралттай зөөврийн тэргэнцэр, өндөр урсгалтай хүчилтөрөгчийн аппарат, зөөврийн рентген аппарат, орны дэргэдэх эхо аппарат, сэхээн амьдруулах иж бүрэн аппарат гэх мэт 35 нэр төрлийн 250 гаруй тоног төхөөрөмж багтаж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд дөрвөн ЭКМО аппарат ажиллаж байна. Дахин нэг аппарат ирж байна.

Тус төхөөрөмжийн шинэчлэлийг хийснээр эмнэлгийн дурангийн хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, сэхээн амьдруулах эмчилгээний хурд сайжирч, эмч мэргэжилтнүүдийн ажлыг хөнгөвчилж буй юм. Мөн энэхүү төслийн хэрэгжилтэд үнэтэй туслалцаа үзүүлсэн Дэлхийн банкны хамт олонд талархаж байна." гэв.

Arslan.mn

Дэлхийн банкны Монгол улсыг хариуцсан Суурин төлөөлөгч Андрей Михев " Энэхүү төсөл маань Монгол улсад эрүүл мэндийн тогтолцооны бэлэн байдал, халдвараас урьдчилан сэргийлэх чадавхийг бэхжүүлэх, бэлэн байдлыг хангах зорилготой юм. Нийт төсвөөс 14 сая ам.долларыг нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, оношилгооны бага хэрэгслүүдийг нийлүүлэхэд зарцуулсан байгаа. Мөн тоног төхөөрөмжөөр хангаад зогсохгүй эдгээр бага хэрэгслүүд, тоног төхөөрөмжийг үр дүнтэй үр ашигтай ажиглуулахын тулд эрүүл мэндийн ажилтнуудыг эрчимтэй сургалтад хамруулсан байгаа" гэдгийн онцлов.

Arslan.mn

УГТЭ-ийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал, Анагаах ухааны доктор С.Наранцэцэг " Дэлхийн банкны 2.9 сая ам.долларын санхүүжилтээр хийгдсэн тоног төхөөрөмжийн нээлтийн арга хэмжээ албан ёсоор болж байна.   Монгол улсын эрүүл мэндийн салбарын эрчимт эмчилгээ, яаралтай тусламж, мэдрэлийн эмгэг, дүрс оношилгооны лавлагаа тусламжийн  үйлчилгээний чадавх, чанар хүртээмж сайжруулахад нэн чухал ач холбогдол бүхий нийт 28 нэр төрлийн 262 ширхэг 5,7 тэрбум гаруй төгрөгийн өртөгтэй  эмнэлгийн тоног, төхөөрөмж, багаж эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэгдэж даруй шаардлагатай тусламж үйлчилгээнд ашиглагдаж байна. 

Мөн Эрчим эмчилгээний орж бүрэн тоноглогдсон орыг хүлээн авсан. Энэхүү тоног төхөөрөмжүүд  манай эмнэлгийн хаалгаар орж ирсэн тэр цаг мөчөөс эхлээд Монгол хүн болгоны эрүүл мэндийг аварч байгаа гэдгийг хэлэхэд таатай байна.  Уушги оруулах ЭКМО аппарат суурилснаар 43 настай залуугийн амь тэнссэн үеийн тусламж үйлчилгээг үзүүлэн  25 хоног эрчимт эмчилгээнд байсан үйлчлүүлэгч өнөөдөр үйлчлүүлэгч өнөөдөр энгийн тасагт шилжсэн баяртай мэдээг дуулгаж байна. Нөгөө талаас энэ нь Дэлхийн банкнаас хийсэн маш оновчтой санхүүжилт болсон гэдгийг харуулж байгаа юм. Энэ дашрамд ЭМЯ, Дэлхийн банкны хамт олонд УГТЭ-ийн захирал болон нийт хамт олон, ард иргэдийн өмнөөс талархал илэрхийлж байна. "гэлээ.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631580
0 эможи

Та нар бүгд худалч
2021-10-17 19:43
Бас л нэг даргынх нь хамаатан болоод л ингэж үхэн хатан зүтгээ биз үнэн шд
Zochin
2021-10-08 10:14
Nariin apparat tonog teheeremj ajilluulah mergejiltnuudee saitar bektgej gadaad dotoodgui dadlaga hiilgedeg yum uu esvel mergejilten urij surguuli surgalt hiihgui bol hichneen saihan apparat heregsel baigaad muiharlaj evdleed baih bolov uu
keyboard_arrow_up