ЭМДЕГ: Нийслэлийн Өргөө амаржих газрын эмч, мэргэжилтнүүдэд сургалт зохион байгууллаа
ЭМД-ын тухай хуульд өөрчлөлт орсонтой холбоотойгоор иргэн, даатгуулагчдад шаардлагатай тусламж, үйлчилгээг хэрэгцээтэй үед нь шууд хүргэх зорилгоор ЭМДҮЗ-өөс 2021 онд 03 болон 05-р тогтоолуудыг шинээр батлан, хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд ЭМДЕГ-аас гэрээт эрүүл мэндийн байгууллагуудын эмч, мэргэжилтнүүдийг мэдээ, мэдээллээр хангах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх танхимын болон цахим сургалтуудыг тасралтгүй зохион байгуулан ажиллаж байна.
Өнөөдөр ЭМДЕГ-ын Бодлого төлөвлөлтийн газар, Тусламж, үйлчилгээний чанар, төлбөрийн хяналтын газар болон Олон нийттэй харилцах хэлтэс хамтран Нийслэлийн Өргөө амаржих газрын 40 гаруй эмч мэргэжилтнүүдэд танхимын сургалт зохион байгуулан, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, сонирхсон асуултад хариулт өгч ажиллалаа.
Сургалтаар 2021 оны ЭМДҮЗ-ийн 03, 05-р тогтоолуудыг танилцуулах, ойлголтын зөрүүг арилгах, иргэдэд үзүүлсэн тусламж, үйлчилгээний санхүүжилтийг нэхэмжлэх, оношийн хамааралтай бүлэг, өртгийн жинг тооцох болон тогтоолыг хэрэгжүүлэхэд анхаарах шаардлагатай зүйлс болон Жирэмсний хяналтын багцтай холбоотой цогц мэдээллийг өгсөн юм.
Та байгууллагынхаа ажилтан, албан хаагчдад ЭМД-тай холбоотой цогц сургалт авахыг хүсвэл ЭМДЕГ-ийн Хэрэглэгчтэй харилцах төвийн 1800-1363 дугаарт холбогдох боломжтой.