САЙН МЭДЭЭ: Сурагч Н.Мэргэн өөрийн зохиосон номынхоо бүх орлогыг ХӨСҮТ-д хандивлалаа
2021 оны 10 сарын 05
Сурагч Н.Мэргэн өөрийн зохиосон "Алтан цагаан улирал" шүлгийн номынхоо бүх орлогыг ХӨСҮТ-д хандивлалаа.
Тэрээр хэлэхдээ хамгийн хүнд өвчтэй хүмүүсийг эмчилж байгаа газарт сэтгэлийн болон эдийн засгийн туслалцаа үзүүлэхээр шийдэж, ийнхүү номынхоо ашиг болох таван зуун мянган төгрөгөө хандивлалаа гэжээ.
Энэ үеэр Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Ц.Билэгтсайхан хамт олны нэрийн өмнөөс Н.Мэргэнд "ТАЛАРХАЛ" гардуулан өгчээ.
Монголын ирээдүй хойч үеийнхэн бусдыгаа боддог, хаана бэрхшээл байгааг олж хардаг, сэтгэлтэй болж өсөж байгаад талархал илэрхийлье.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
631502
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс