ХОНОГТ: Коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 1,811, нас баралт 19 бүртгэгдлээ

2021 оны 10 сарын 03

Arslan.mnЭМЯ-наас коронавирусийн халдвараар шинээр өвчилсөн хүмүүс болон нас баралтын талаарх мэдээллийг танилцууллаа.

Өнгөрсөн хоногт Улаанбаатарт 897, орон нутагт 914 буюу нийт 1,811 халдварын тохиолдол нэмж бүртгэгджээ. Архаг хууч өвчин болон коронавирусийн халдвар хавсарсны улмаас 41-80 гаруй насны 19 хүн нас барсан байна. Ингэснээр нас барсан хүний тоо 1,260-д хүрлээ.

Харин 6,780 хүн эдгэрчээ. Одоогоор халдварт өртсөн 20,816 хүн эмнэлэгт байгаа бол гэрийн хяналтад 61,554 хүн байна.

Эмнэлэгт хэвтэж буй иргэдийн 4,077 нь хүүхэд, 1,537 жирэмсэн эх.

Биеийн байдлын хувьд 250 хүн нэн хүнд, 2,156 хүний биеийн байдал хүнд, 6,557 хүн хүндэвтэр байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631451
0 эможи

keyboard_arrow_up