НДЕГ: Ковид-19-ын улмаас хөдөлмөрийн чадвараа түр алдсаны “ЛИСТ“-ийн мөнгийг хэрхэн авах вэ?
Коронавируст халдварын улмаас хөдөлмөрийн чадвараа түр алдсан иргэн, даатгуулагч нь эрүүл мэндийн байгууллагаас ЭМНЭЛГИЙН ХУУДАС буюу ЛИСТ авч өөрийн ажил олгогчид, хэрэв сайн дурын датгуулагч бол харьяа Нийгмийн даатгалын хэлтэстээ хандаж хөдөлмөрийн чадвар түр алдасны тэтгэмж авах боломжтой.
Даатгуулагч та эмнэлэгт хэвтэн ор хоногоор эмчлүүлсэн болон эрүүл мэндийн байгууллагад бүртгүүлэн гэрээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан тохиолдолд эрүүл мэндийн байгууллагаас тусламж үйлчилгээ авсан хугацааны эмнэлгийн хуудас буюу лист авна.
Хөдөлмөрийн чадвар түр алдасны тэтгэмжийг шимтгэл төлж ажилласан хугацаанаас хамааран сүүлийн бүтэн ажилласны 3 сарын хөдөлмөрийн хөлсний дунджаас 50 хувь, 55 хувь, 75 хувиар бодож олгоно.
ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАРАА ТҮР АЛДСАНЫ ТЭТГЭМЖИЙН ХЭМЖЭЭГ БОДОХ АРГАЧЛАЛ:
Уг тэтгэмжийг даатгуулагч 3 сараас доошгүй хугацаагаар шимтгэл төлсөн тохиолдолд авах эрхтэй. Шимтгэл төлж ажилласан хугацааг харгалзаж түүний сүүлийн бүтэн 3 сарын хөдөлмөрийн хөлснөөс доорх хувиар бодно.
Шимтгэл төлж |
Тэтгэмж |
5 хүртэл жил |
50% |
5-аас 14жил |
55% |
15-аас дээш жил |
75% |
Хөдөлмөрийн чадвараа түр алдсны тэтгэмжийн (актны мөнгө) хэмжээг бодохдоо:
НЭГ ӨДРИЙН ДУНДАЖ ЦАЛИН=Өмнөх 3 сарын цалин / Өмнөх 3 сард ажилвал зохих өдөр
ТЭТГЭМЖИЙН ХЭМЖЭЭ=1 өдрийн дундаж цалин * тэтгэмж бодох хувь * өвчтэй байсан ажлын өдөр
Ажлын эхний 5 өдрийн актны мөнгийг байгууллага, 6-с дээш өдрийн актны мөнгийг нийгмийн даатгалын байгууллагаас авна.