УНТЭ: “Антибиотик тэсвэржилтийн эсрэг” долоо хоногт зориулан аян зохион байгуулна

2021 оны 9 сарын 28

Arslan.mn

Жил бүрийн 11 сарын эхний долоо хоногийг “Антибиотик тэсвэржилтийн эсрэг” долоо хоног болгон ДЭМБ-аас зарласан байдаг.

Тэгвэл УНТЭ, Эрүүл мэндийн хөгжлийн зуун ассоциацаас санаачлан тус долоо хоногийг угтан “АНТИБИОТИКТ ТЭСВЭРЖСЭН НЯНГИЙН ХАЛДВАР”-аас сэргийлэх, хянах, эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, олон нийтэд эрүүл мэндийн боловсрол олгох улсын II аян"-ыг ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаанд зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Нянгийн тэсвэржилтийн асуудалд анхаарлаа хандуулж, олон нийтийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, нянгийн эсрэг эмийн зохистой хэрэглээг дэмжих, нянгийн тэсвэржилтийн тархалтыг бууруулахын тулд салбар хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байна. Уг аяны хүрээнд эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуйн салбарын ажилтнуудад зориулсан цахим сургалт явуулах, нянгийн эсрэг эмийн зохистой хэрэглээний талаар сурталчилгааны материалаар байгууллагуудыг хангах, иргэдийн эрүүл мэндийн боловсролд зориулж нянгийн эсрэг эмийн зохистой хэрэглээний талаар мэдээлэл, зөвлөмж зөвлөгөөг цахим хуудас, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан түгээх зэрэг ажлыг зохион байгуулах юм.

Та бүхнийг уг аянд нэгдэхийг уриалж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631295
0 эможи

Зочин
2021-10-02 07:51
Та бүхэнд энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулж байна уу, бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл чийрэг байх боломжтой. Фортис эмнэлэг бөөрний ноцтой донороос 760,000 доллараар бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангижрах боломжтой, хэрвээ та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсч байвал fortis hospital -тай холбоо бариарай Тэд танд хагалгаанд орохын тулд визээ боловсруулж, эмчилгээний дараа шууд өгөх мөнгийг танд төлдөг Мэс засал хийвэл танд үлдэгдэл мөнгийг өгнө сонирхож байгаа бол эмнэлгээр дамжуулан холбоо барьж болно fortis.hospital.in@gmail.com
keyboard_arrow_up