ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
ЭМДЕГ-ын даргын 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А/132 дугаар тушаалаар томилогдсон ажлын хэсгүүд 9-р сарын турш хөдөө, орон нутагт ажиллаж гэрээт эрүүл мэндийн байгууллагуудад дэмжлэгт хяналтыг зохион байгуулахаар ажиллаж байгаа.
Энэ хүрээнд өнөөдөр ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Сүхбаатар аймагт ажиллаж ЭМД-ын тухай хуулийн шинэчлэл, ЭМДҮЗ-ийн 03 дугаар тогтоолын хэрэгжилт, иргэн-даатгуулагчдад үзүүлсэн тусламж, үйлчилгээний гүйцэтгэлийн XML программ, тохиолдолд суурилсан төлбөрийн арга, нэг худалдан авагчийн тогтолцоо зэрэг даатгалын үйл ажиллагааны шинэчлэлтийн хүрээнд хийгдэж байгаа ажлуудын хэрэгжилтийг хянан шалгах, дэмжлэгт хяналтыг зохион байгуулж байна.
Мөн Сүхбаатар аймгийн гэрээт эрүүл мэндийн байгууллагуудад Эрүүл мэндийн даатгалын багц хуулийн шинэчлэл, ЭМДҮЗ-ийн 03 дугаар тогтоол болон цахим Ковид-19-ийн үед үзүүлсэн тусламж, үйлчилгээний санхүүжилтийн талаар цахим сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж, эмч мэргэжилтнүүдийн сонирхсон асуултад хариулт өгч ажиллаж байна.