“Энэ цар тахал хэчнээн хүний амиар томчуудын гэдсийг цатгах юм болдоо“

2021 оны 9 сарын 27

Arslan.mn

Цар тахлын нөхцөл байдал өдрөөс өдөрт хоног цаг, минутаар хүндэрсээр байна. Өчигдөр коронавируст халдварын улмаас арван найман хүн нас барсан бол өнөөдөр мөн л 21-80 насны арван долоон хүн харамсалтайгаар амиа алдаж нийт нас баралт 1133 болоод байгаа билээ.

Тэгвэл улаан бүсэд сайн дурын үндсэн дээр ажиллаж буй иргэн өөрийн цахим хуудсаараа дамжуулан ийн бичжээ.

Коронагоор гэртээ үхнэ гэдэг...

Өнгөрөгч есдүгээр сарын 24-25-нд шилжих шөнийн ээлж минь үнэхээр хар дарсан зүүд шиг өнгөрлөө. Хүний амь гэдэг ямар хэврэгхэн юм бэ? Хүний амийг аврах ямар хэцүү юм бэ? Миний нүдээрээ харсан тэр л настангийн амьсгаа хурааж буй мөч одоо ч нүдэнд минь харагдаж байна.

Би бол зүгээр л сайн дураар түрэгний тэрэг жолоодож буй жирийн иргэн. Надтай хамт явж байсан эмч нар маань эмнэлэгт хүргэж өгч чадахгүй, ор байхгүйг мэдсээр байж амийг нь аврах гэж бүх л арга чаргаа ашигласан.

Нас барсныг нь мэдсээр байж өөрсдийнхөө хамгаалалтыг хүртэл тайж, иллэг гэж судасны жоохон цохилтыг хайж байсан... Би гэтэл хажууд нь мануухай мэт л сөхөрсөн байсан. Хэрэв хэвтүүлээд эмчлүүлэх ор л байсан бол энэ хүн өнөөдөр амьд байж болох л байсан. Энэ коронагийн халдвар хэчнээн хүний амиар энэ томчуудын гэдсийг цатгах юм болдоо...

Дахиж улаан тусад ажиллахаасаа үнэхээр их айж байна. Гэхдээ миний бие эрүүл мэндийн салбарынхаа жинхэнэ улаан бүсийн хамт олноороо бахархаж явдаг шүү.

Сайн дурын ажилтан Б.Сансарням

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631269
0 эможи

keyboard_arrow_up