Ж.Отгонболд: Жирэмсэн эмэгтэйн биеийн байдал хөнгөн байсан тул буцаасан

2021 оны 9 сарын 26

Arslan.mn

Нийслэлийн Өргөө амаржих газрын гадаа цус алдаж эмнэлгийн тусламж авч чадахгүй байна гэсэн жирэмсэн эмэгтэйн талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас тайлбар хийлээ.

Энэ талаар НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн тусламж хариуцсан дарга Ж.Отгонболд "Чингэлтэй дүүргийн тандалтын баг найман сартай жирэмсэн эмэгтэйг яаралтай тусламжаар авч ирсэн юм. Тухайн иргэнийг авч ирэхэд ковидын шинж тэмдэг илэрч байсан. Жирэмсэн эмэгтэйн биеийн байдлыг үнэлээд, түргэвчилсэн тест авсан. Биеийн байдал нь хөнгөн гэж гарсан. Орны хүрэлцээ байхгүй учир Даваа гарагт хэвтүүлэхээр буцаажээ. Мөн Чингэлтэй дүүргийн эмнэлэгт 10 хоног хэвтэж эдгэрч гарсан эмэгтэй яг тухайн өдөр цус алдсан байдалтай эмнэлэгт ирсэн юм.

Тухайн иргэнд яаралтай тусламж үзүүлж, нэг литр шингэн сэлбэсэн. Мөн Чингэлтэй дүүргийн эмнэлэгт хэвтүүлсэн. Нэг хүн жирэмсэн, нөгөөх нь эмэгтэйчүүдийн асуудлаар эмнэлгийн тусламж авах гэж хандсан хоёр тохиолдол нэг өдөр зэрэг болсон.

Харин цахим орчинд тархсан лайвын тухайд жирэмсэн эмэгтэй тухайн өдрөө эмнэлэгт шууд хэвтүүлсэнгүй хэмээн олон нийтийн хэрэгсэлд хандсан байх. Тухайн өдөр миний бие ЭМЯ-наас мэдээлэл аваад газар дээр нь очсон. Өргөө амаржих газрын дарга, орлогч дарга, тухайн өдөр ээлжинд ажиллаж байсан эмч нартай уулзаж, карт хэрхэн хөтөлсөн тухайн иргэнд эрүүл мэндийн ямар тусламж, үйлчилгээ үзүүлсэн талаар тодруулсан. Тэгэхээр Чингэлтэй дүүргийн харьяат хоёр иргэний тохиолдол нэг өдөр зэрэг үүссэн ийм асуудал боллоо" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
2
631246
3 эможи

keyboard_arrow_up