ЭМЯ: Халдварын 2612 тохиолдол батлагдаж, 12 хүн энджээ
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 2612 хүнээс коронавируст халдвар илэрсэн байна. Энэ нь өчигдрийнхөөс 749 тохиолдлоор бага үзүүлэлт юм.
Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 286 568 болж байна. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 1292 нь нийслэлд, 1320 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутгаас Дорнод аймагт хамгийн их буюу 134 тохиолдол батлагджээ.
Мөн хугацаанд 5844 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Харамсалтай нь коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны 12 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 1098 хүн нас бараад байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 22 305 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 68 133 хүн Өрхийн эмчийн хяналтад байгаа аж.