Аймаг, дүүргийн ТАРХВАР СУДЛААЧ нарыг чадавхжуулах цогц СУРГАЛТ-ууд зохион байгуулагдаж байна

2021 оны 9 сарын 23

Arslan.mn

Эрүүл мэндийн яам, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслийн хүрээнд “Эрүүл Сүрьеэгүй Ирээдүйн Төлөө” ТББ-аас ХӨСҮТ-тэй хамтран улсын хэмжээнд тархвар судлаач,  мэргэжилтнүүдийг чадавхжуулах, сургагч багш бэлтгэх зорилгоор цогц сургалтуудыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулж байна. 

Энэ удаагийн сургалтын хувьд  Ковид-19 цар тахлын үед халдварын сэргийлэлт, хяналтыг сайжруулах, халдварын тархалтын үе шатны үнэлгээ хийх аргачлал, эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой халдварыг тандах, бүртгэх  мэдээлэх,  үе шат бүрт тохирсон хариу арга хэмжээг зохион байгуулах, халдвартай өвчтөнг тусгаарлах, эмнэлгийн зохион байгуулалт, эрэмбэлэн ангилалтыг сайжруулах зэрэг олон талын онол, практикийн мэдлэг, мэдээлэл олгож байгаагаараа онцлог юм. 

Сургалт нь “Халдварын сэргийлэлт, хяналтыг сайжруулах” сэдвийн хүрээнд явагдаж байгаа бөгөөд халдвар хамгааллын дэглэмийг сахин 21 аймаг, есөн дүүргийн  тархвар судлаач, мэргэжилтнүүд хамрагдаж байна. 

Arslan.mn

Сургагч багш нар болон оролцогчдын зүгээс сургалтанд эмч нараас гадна хариуцан ажилладаг албаны мэргэжилтнүүдийг хамруулсан нь аймаг, дүүргийн мэргэжилтнүүдэд бодит үр өгөөжөө өгсөн, тулгамдаж буй асуудлуудаас нь шийдвэрлэхэд бодит дэмжлэг болох ёстой хэмээн үзэж байгаагаа энэ үеэр илэрхийллээ. 

Arslan.mn

ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой халдварын тасгийн тархвар судлаач эмч Б.Болормаа: Дүүрэг, сумын эмнэлгүүдэд Ковид-19 халдварын сэжигтэй болон батлагдсан тохиолдол гарах үед тасаг, орыг хэрхэн зөв зохион байгуулах,  халдварын сэргийлэлт, хяналтыг дэглэмийг хэрхэн зөв баримтлах талаар эмч мэргэжилтнүүдэд мэдээлэл өглөө. Орон нутагт эмнэлгийн байр нь дутагдалтай байдаг учир халдварын сэргийлэлтийн асуудал маш их яригдана.Энэ үед орц, гарцаа хэрхэн зөв шийдэх, хог хаягдлын асуудлаа зөв шийдэх нь чухал. Тиймээс өнөөдрийн сургалт ковидын үед тархвар судлаач эмч нарт мэдлэг, мэдээлэл олгох, мэдэхгүй буруу хийж байгаа ажлаа залруулах, орон нутагтаа очиж үндэсний төвийн ажилтай уялдуулан ажиллах зэрэг олон талыг мэдлэг, мэдээлэл өгч байгаагаар онцлогтой болж байна. 

ХӨСҮТ-ийн СТСА-ийн тархвар судлаач М.Цолмон: Өнөөдрийн сургалтаар КОВИД-19 цар тахлын үеийн халдварын сэргийлэлт, хяналт, эрүүл мэндийн ажилтан халдвараас өөрийгөө хэрхэн сэргийлэх талаар мэдээлэл өгч, хэлэлцүүлэг хийлээ.  Уг сургалтад бүх аймаг, дүүргийн Эрүүл мэндийн газар болон эмнэлгийн тархвар судлаач болон  асуудал хариуцсан мэргэжилтнүүд хамрагдаж байгаа учраас бүгд ойлголтоо нэгтгэх боломж гарч байна. ХӨСҮТ-ийн зүгээс бодлогын түвшинд аймаг, дүүргүүдтэй хэрхэн уялдаа холбоогоо сайжруулах, тулгамдаж буй асуудлуудаа шийдвэрлэх тал дээр тэдний санаа бодлыг сонсох, олон талын мэдээлэл солилцох зэрэг өндөр ач холбогдолтой болж байна. Цар тахлын улмаас орон нутгийн эмч, мэргэжилтнүүдэд танхимын сургалтууд хийгдээгүй байсан. Тиймээс энэ удаагийн нүүр тулсан сургалтаас эмч, мэргэжилтнүүд хэрэгтэй мэдээ, мэдээллээ олж авсан хэмээн найдаж байна. 

Arslan.mn

Эрүүл сүрьеэгүй ирээдүйн төлөө ТББ-ын тэргүүн, Клиникийн Профессор М.Тунсаг:  Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ сүрьеэгийн төслийн тусламжтайгаар 21 аймаг, есөн дүүргийн ДОХ, сүрьеэгийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах, сургагч багш бэлтгэх хоёр өдрийн сургалтыг зохион байгуулсан. Харин энэ ХӨСҮТ тэр дундаа Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой тасаг болон Сүрьеэгийн тандалт судлалын эмч нартай хамтран  сүрьеэ болон Коив-19 цар тахлын үеийн халдварын сэргийлэлт, хяналтыг сайжруулах, ор дэлгэх, өвчтөнг тусгаарлах эмнэлгийн зохион байгуулалт, эрэмбэлэн ангилалтыг хэрхэн зөв хийж ажиллах талаар  сургагч багш бэлдэх сургалтыг халдвар, хамгааллын дэглэмийг маш сайн баримтлан амжилттай зохион байгууллаа.  Ингэснээр Ковидын халдварын үеийн халдварын сэргийлэлт, хяналт хөдөө орон нутагт  илүү сайжирна гэж харж байна.  Мөн Эрүүл мэндийн сайдын шийдвэр, бодлогын бичиг баримтын хүрээнд сургалтад суусан сургагч эмч нараар дамжуулан, халдварын сэргийлэлт, хяналтын ажил алслагдмал хөдөө орон нутагт хэрэгжих боломж бүрдэх юм.

Сургагч багш нарт гэрчилгээ олгогдоно. Цаашид ч аймаг, сум, бригадын түвшинд эмч, мэргэжилтнүүдээ чадвахжуулах тал дээр илүү анхаарна.

Arslan.mn

Төв аймгийн Эрүүл мэндийн газрын тархвар судлаач эмч Х.Алтан-Очир: Миний хувьд халдварын сэргийлэлт, хяналтын чиглэлээр сургалтад аймгийн ЭМГ-ыг төлөөлөн оролцож байна.  Ковидын халдвар бүртгэгдсэнээс хойш эрүүл мэндийн салбар  тэр дундаа эмнэлгийн байгууллагууд маш тусгай нөхцөлд ажиллаж байна.  Манай аймгийн хувьд Улаанбаатар хоттой ойрхон, маш олон сумтай  учраас халдварын тохиолдол нэлээдгүй бүртгэгдэж байна. Сургалтаар халдварын үед эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг ямар арга хэмжээ авах, өөрсдийгөө халдвараас хэрхэн сэргийлж ажиллах, цаашид авах хариу арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн үр өгөөжтэй сургалт болж байна.  Сургалтын зохион байгуулж буй ХӨСҮТ, Эрүүл сүрьеэгүй ирээдүйн төлөө ТББ-ны хамт олон талархал илэрхийлье.

Arslan.mn

Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын Нийгэм, эрүүл мэндийн хэлтсийн ДОХ, БЗДХ-ын тандалт сэргийлэлт хариуцсан мэргэжилтэн С.Азжаргал:  Энэ удаагийн сургалт маш их онцлогтой болж байна. Учир нь эрүүл мэндийн газрын  мэргэжилтнүүдэд зориулсан сургалт тэр болгон хийгддэггүй. Ихэнхдээ орон нутгийн салбарын  эмч  нарт сургалт хийгддэг байсан. Энэ удаа бол эмч, мэргэжилтнүүдийг хамтатган сургалт хийснээр бүгд нэгдсэн нэг ойлголттой болж байна. Мөн орон нутгийн эмч, мэргэжилтнүүд Ковид-19 халдварын үед халдварын сэргийлэлт, хяналтыг ХӨСҮТ-д хэрхэн хийж байгаа талаар бодит мэдээлэл авснаар  орон нутагт энэ талын ажлыг цаашид илүү сайжруулах боломж бүрдэж байна гэж харж байна.

 “Халдварын сэргийлэлт, хяналтыг сайжруулах” сургалтаар,

  • ХӨСҮТ-ийн  ЭТҮХХ-ын тасгийн эрхлэгч Б.Соёлмаа “Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварын өнөөгийн байдал”, “Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварыг тандах, бүртгэх  мэдээлэх”
  • ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Нямсүрэн “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын тухай ойлголт, өнөөгийн нөхцөл байдлын танилцуулга”, “КОВИД-19 тархалтын үе шатны үнэлгээ хийх, үнэлгээ хийх үзүүлэлт, шалгуур”, “Сум орон нутгийн түвшинд КОВИД-19 тандалт хийх арга зүй, тандалтын тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийх”
  • ЭТҮХХ-ын тасгийн тархвар судлаач, зөвлөх зэргийн эмч М.Цолмон “КОВИД-19 тархалтын үе шат бүрт тохирсон хариу арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах”, “КОВИД-19 үеийн халдварын сэргийлэлт, хяналт, ЭМА-ны өвчлөлийн өнөөгийн байдал”
  • ХӨСҮТ-ийн ЧА-ны тархвар судлаач С.Оюунгэрэл “КОВИД-19 өвчтөнг тусгаарлах эмнэлгийн зохион байгуулалт, эрэмбэлэн ангилалт”, “ЭМБ-ын хог хаягдлын менежмент”сэдвүүдээр мэдээлэл өгч, хэлэлцүүлгүүд хийгдлээ.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631184
0 эможи

keyboard_arrow_up