Ковид19-ийн эмчилгээний багцад дараах зүйлс багтаж байна

2021 оны 9 сарын 20

Arslan.mn

Коронавируст халдвар (Ковид-19)-ын халдвар авсан нь шинжилгээгээр баталгаажсан, шинж тэмдэггүй, хөнгөн хэлбэрийн өвчтөнийг гэрээр эмчилж, зөвлөгөө өгөх ажлыг анхан шатны эрүүл мэндийн байгууллага буюу Өрхийн эрүүл мэндийн төвүүд хариуцан ажиллаж байгаа.

Харин ЭМДЕГ-аас тухайн ӨЭМТ-өөс ирүүлсэн иргэнд үзүүлсэн тусламж, үйлчилгээний талаарх гүйцэтгэлийн нэхэмжлэлд хяналт хийсний үндсэн дээр санхүүжилтийг цаг тухай бүрд нь олгож байна.

Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/387/99 дугаартай тушаалаар баталсан Өрхийн эрүүл мэндийн төвөөс нэг иргэнд үзүүлэх 160,000 төгрөгийн эмчилгээний багцад:

  • Эмч хоёр удаа биеэр очиж өвчтөнд үзлэг, оношилгоо /рапид тест/ хийх
  • Хоёр удаагийн хамгаалах хэрэгсэл
  • Өдөрт хоёр удаа утсаар тандалт хийх, асуумж авах
  • Тусгаарлалтын хугацаанд уух эмийн багц
  • ӨЭМТ-ийн эмчийн цалин, урамшуулал зэрэг олон төрлийн зардлууд багтаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
1
631078
2 эможи

Зочин
2021-09-20 12:48
өнөн н эмнэлгийнхэн хаанаас цалинждаг байсан юм бэ
Зочин
2021-09-20 11:51
Хэвлэл мэдээлэл л хандхаас хүндрэв дээ шинж тэмдэг гэж үзвэл гэж бгаа биз дээ ам ажил нь зөрөөд энэ өрхийн эмнэлэг арайч дээ
Otgoo
2021-09-20 10:45
Orhiin emleg deer ochhoor zowhon oiriin hawitsl bolson ni batlagdaj duudaj irvvlsen irgedees shinjilgee awna busad hvmvvsees shinjilgee awahgvi gd bhi. Biy owdood hanialgaad koronagiin shinj temdeg ilreed bhad shinjilgee awhgvi zowhon oiriin hawitlaas li awna etr bi tgd odoo yg yaah ystoi yum be
keyboard_arrow_up