Зүрх судасны үндэсний конференц илтгэл тавих УНТЭ-ийн Зүрхний төвийн дарга Д.Эрдэмбилэг
Зүрх судасны үндэсний конференц 2004 оноос хойш тасралтгүй зохион байгуулагдаж гадаад, дотоодын эрдэмтэн профессоруудтай мэдлэг туршлагаа солилцож, суралцаж ирсэн.
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Зүрхний эмгэг судлалын тасаг 2020 онд Зүрхний төв болж өргөжсөнөөр зүрхний титэм судасны эмгэгтэй, зүрхний шигдээстэй 700 гаруй өвчтнүүдэд үзүүлсэн эрчимт эмчилгээ болон ангиографийн тусламж үйлчилгээний үр дүн, Монгол Улсад титэм судсан дотуурх оношилгоо, эмчилгээний дэвшилтэт технологи болох Судсан дотуурх хэт авиан шинжилгээг (Intravascular ultrasound-IVUS) эмнэлзүйн тусламж үйлчилгээнд шинээр нэвтрүүлсэнээр зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн эмгэгийн үеийн оношлогоо, эмчилгээнд гарах ач холбогдлын талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэх гэж байна.
19 дэх жилдээ зохион байгуулагдах гэж буй зүрх судасны салбарт тэргүүлэгч гадаад, дотоодын доктор, профессорууд болон залуу, шинэ үеийн түүчээ болсон эмч мэргэжилтнүүд оролцох "Зүрх судасны үндэсний конференц"-д УНТЭ-ийн Зүрхний төвийн дарга Д.Эрдэмбилэг илтгэл тавихаар болжээ.
Өнөөдөр зүрх судасны өвчлөл хүн амын өвчлөлийн тэргүүлэх шалтгааны гуравдугаарт, нас баралтын шалтгааны нэгдүгээрт орж байна. Тухайлбал, 2017 оны статистикийн мэдээгээр 5405 хүн энэ өвчний улмаас нас баржээ. Тухайлбал хүн амын зүрх судасны өвчлөлөөс шалтгаалсан нас баралт 2010 онд 10000 хүн амд 23,61 байсан бол 2017 онд 17,45 болж буурсан үзүүлэлттэй байна.