Ц.Билэгтсайхан: ХӨСҮТ халдварын орны тоог нэмж, эмч, эмнэлгийн ажилчдын УРАМШУУЛЛЫГ 60 хувь болгож нэмэгдүүллээ

2021 оны 9 сарын 17

Arslan.mn

Өчигдөр /2021.09.16/ МҮОНРТ-ийн "Ардын үг" хэлэлцүүлэг "Цар тахлын өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ" гэсэн сэдвээр хийгдсэн бөгөөд энэ үеэр Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Ц.Билэгтсайхан оролцож, тус төвөөс авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээлэл өглөө.

ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан " ХӨСҮТ-ийн захирлын ажлаа аваад 10 хоног болж байна. Одоогийн байдлаар гурван чиглэлд гарсан тушаал, шийдвэрээр дагуу шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. 

Нэгдүгээрт, цар тахлын үед фронт дээр ажиллаж байгаа ХӨСҮТ-ийн эмч, ажилчид гээд хүний нөөцтэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэсэн. Үүнд, үндсэн орон тоонд дэмжих албадын инженер, техникийн ажилчдыг оруулж, эмч, ажилчдын урамшуулал 30 хувь байсныг дахин 30 хувиар нэмэгдүүлэн 60 хувь болголоо.

Хоёрдугаарт,  ХӨСҮТ нь үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулахаас гадна Олон улсад бас Монгол улсыг төлөөлөн ажилладаг төв. Тиймээс олон улсад болон үндэсний хэмжээнд явуулж байгаа үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр анхаарч ажиллана.  Олон улсын судалгааны чиглэлээр Харвардын их сургууль, Стэнфордын их сургуультай хамтран ажиллахаар зорьж байна. Мөн  БНСУ, БНХАУ-ын СDC төвтэй  хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, ЮНИСЕФ (UNICEF)  Олон улсын байгууллагатай тандалт судалгаанд шинэ технологи нэвтрүүлэхээр ажиллаж байна. Түүнчлэн дотоодын гурван эрдэм шинжилгээний төсөл манай төвд ЭМЯ-ны санхүүжилтээр хийгдэхэд бэлэн болооо.

Гуравдугаарт, ажлаа аваад халдварын нөхцөл байдалтай холбогдуулан үйлчлүүлэгчтэй холбоотой асуудалд анхаарал хандуулан ажиллаж байна. Улс орон даяар өдөрт 20-21 мянган ор дэлгэж ковидын тусламж, үйлчилгээг үзүүлж байна. Энэ үед ХӨСҮТ ч  мөн адил орны тоог нэмэгдүүлсэн. 285 ор дэлгэдэг байсан бол 30 нэмж дэлгэсэн, дахид 50 ор бэлтгэж дэлгэхээр бэлтгэл ажил хангагдаж байна. Ойрын хугацаанд бэлэн болно. Одоогийн байдлаар 315 оронд 400 гаруй үйлчлүүлэгчид ковидын тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
2
angry an post
1
631033
10 эможи

Хүн
2021-09-20 23:26
ТЭНЭЖ ТЭНЭЖ ӨВДӨЖ ӨӨРӨСӨӨ ГАДНА ОЙР ТОЙРНЫХНОО ӨВТГӨЧИХӨӨД ТАНЫ ЭРҮҮЛ МЭНД ЗӨВХӨН ТАНЫ ГАРТ. Таны эрүүлмэндзөвхөн таны гарт. Тэнэж явж өвдчихөөд хЭМНЭЛГИЙНХЭНГ БУРУУТГАЖ ЯЛАРХАХАА БОЛ.
Зочин
2021-09-19 20:59
Үнэн шаажнуу
Shaagaad bgarai
2021-09-19 15:45
Hunii nootsiin asuudal bhgvi bga shv 33 hvnii gold 1 hun arai chvv l gej ajillaj bga shv 3 sariin nastai 30% r yahawdee
Зочин
2021-09-18 09:02
хэвтсэн өвчтөн нөхцөл байдал маш тааруу бсн гэж яриад бна шүү. Хүйтэн, хоол унд гэж авах юмгүй бас хүйтэн эмчилгээ муу ийм бхаар хурдан эдгэх үү
Emch
2021-09-18 07:29
2sariin hugatsaand l tsalin 60%nemne gedgee gelederen tegeed ch yag bas nemeed gar deeree avsan yum bol odoogoor bhgui bga. Za bas nemegdeed bga Emch suvilagch bol bas bhgui bgaa yag bgaa bureldehuuneeree l ajillaj bn
Zochin
2021-09-17 20:49
Ta nar haldvaraa sain nemeed hunii ami olnoor ni hunuuguud bai. Tegvel tsalin uramshuulaliig chini nemeed baiy.
Зочин
2021-09-17 18:42
Баттөр захирал нэмсэн байсан
Зочин
2021-09-17 18:33
Өмнөх захирал нэмсэн байсан ш дээ.
Зочин
2021-09-17 17:00
busad emneleg ulaan bust ajilsanihaaa ilvvv tsagig ugku hedn sar bolj bnleee hun uramshij bj ahiad orno bizdee er n.........
Энхээ
2021-09-17 15:14
Бусад эмнэлэгт улаан шугам дээр ажиллаж бгаа эмч сувилагч нарын цалинг нэмээжээ
Зочин
2021-09-17 11:37
Тиймдээ хэзээ ч дуусгахгүй өвчинд дуртай л юмаа нэм
Зочин
2021-09-17 10:09
1 sariin uramshuulal 60% ym uu
keyboard_arrow_up