ЭМЯ: Орон нутагт тохиолдлын тоо багасч, Улаанбаатарт ЭРС НЭМЭГДЛЭЭ

2021 оны 9 сарын 16

Arslan.mn

Сүүлийн 24 цагт 3234 хүн коронавирусээр халдварласан нь батлагдлаа. Энэ нь өчигдрийнхөөс 497 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт юм.

Мөн хугацаанд 4767 иргэн эдгэрсэн байна. Харин архаг хууч өвчтэй, коронавируст халдвар хавсарсан шалтгаант хэлбэрээр  3 эмэгтэй,  5 эрэгтэй, нийт  8 хүн  энджээ.  

Шинээр илэрсэн тохиолдлын  1785 нь Улаанбаатар хотод,   1449 нь орон нутагт бүртгэгджээ.

Орон нутгаас Төв аймагт 200 буюу хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот болон аймаг орон нутгийн эмнэлгүүдэд  21 075 хүн эмчлүүлж байгаагаас жирэмсэн эх 1140, хүүхэд 3719 байна.

Харин нийт эмчлүүлэгчдийн 13 008 нь хөнгөн, 5936 нь хүндэвтэр, 1804 нь хүнд,  327 хүний биеийн байдал маш хүнд оноштой байгаа юм. Харин хөнгөн хэлбэрээр өвчилсөн 48 600 хүн гэрийн ажиглалт тусгаарлалтад өрхийн эмчийн хяналтад байгаа аж.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
631010
1 эможи

keyboard_arrow_up