Томуугийн вакциныг хаана очиж хийлгэх вэ?
2021 оны 9 сарын 13
Өнөөдрөөс томуугийн вакциныг КОВИД-19-ийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаагүй, 2-11 насны хүүхдүүд, 65-аас дээш насны иргэд, архаг суурь өвчтэй хүмүүс болон жирэмсэн эхчүүдэд сайн дурын үндсэн дээр хийж эхэлж байгаа.
Томуугийн вакциныг өрхийн эрүүл мэндийн төв, харьяа сургууль, цэцэрлэгүүдээр хийнэ гэдгийг УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтаас тусдаа цэгт хийж буй томуугийн дархлаажуулалтыг өнөөдрөөс эхлэн 10 хоногийн турш зохион байгуулж байгаа билээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
630902
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс