“Арбидол“ эмийг коронавируст халдварын эсрэг эмчилгээнээс хасчээ

2021 оны 9 сарын 13

Arslan.mn

Коронавируст халдварын эмчилгээнд вирусийн эсрэг "Арбидол" эмийг хэрэглэж байсан. Тэгвэл өнгөрсөн долоо хоногоос уг эмчилгээнээс хассан байна.

Өнөөдрийн байдлаар Арбидолын 3.9 тэрбум төгрөгийн эмийн нөөц бий болгоод байсан ч эмчилгээнээс хассан байна.

Энэ талаар “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалтын үеэр Монголын эмзүйн байгууллагуудын нэгдсэн Эм холбооны гүйцэтгэх захирал И.Балжинням "Арбидол эмийг ковид-19-ийн эмчилгээнээс өнгөрсөн долоо хоногт хасжээ. Тэгэхээр энэ эм хог болно. Уг нь энэ эмийн нөөцийг бүрдүүлэхэд 10 тэрбум төгрөг зарцуулсан. Гэтэл арбидолыг эмчилгээнээс хассан шийдвэрийг ЭМЯ, Хүний эмийн зөвлөл гэх мэт эрүүл мэндийн байгууллагууд мэдээгүй л байна. Одоогоор 3.9 тэрбум төгрөгийн арбидолыг татан аваад байна. Мөн их хэмжээний татан авалт хийхээр гэрээ хийсэн байв.    

Тусгай коридор үүсгэн, эм, эмнэлгийн хэрэгслийг гаалиар хурдан оруулах шаардлагатай байна. Ковидын нөхцөл байдлыг харгалзан эм ханган нийлүүлэгчдэд хүүгүй зээл өгөөч" гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630891
1 эможи

Анхаа
2021-09-13 23:46
2к ийн эмийг 60к гээр зарж баяжсан новшнууд бас хүүгүй зээл гэнээ.
keyboard_arrow_up