Өнөөдрөөс эхлэн 2-11 насны хүүхдүүдэд томуугийн вакцин хийж эхэллээ

2021 оны 9 сарын 13

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан БНСУ-аас 360 мянган хүн тун томуугийн вакцин худалдан авсан билээ.

Тэгвэл өнөөдрөөс /2021.09.13/ 2-11 насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, 65-аас дээш насны иргэдэд томуугийн вакциныг хийж эхэлнэ.

Улирал солигдох мөчид томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгддэг. Үүнд бага насны хүүхдүүд өртөх нь илүү их байдаг бөгөөд тэдэнд хүртээмжтэй байдлыг харгалзаад өмнөх жилүүдэд захиалдаг байсан тоог гурав дахин нэмэгдүүлсэн байна.

Анхаарах зүйлс

Вакцин хийлгэхийн өмнө юу анхаарах вэ?

  • Эмчийн үзлэгт орох
  • Дулаан хувцаслах
  • Сүүлийн 1 сарын хугацаанд ямар нэгэн вакцин хийлгээгүй байх

Вакцин хийлгэсний дараа юу анхаарах вэ?

  • Вакцин тарьсан хэсгийг хөндөхгүй, хүрэхгүй байх
  • Дулаан хувцаслах, хоёр хоног ус хүргэхгүй байх
  • Боолт хийх, эм, тос түрхэх, хөхний сүү, гялгар уут, бусад зүйлээр жин тавихгүй байх

Вакцины эсрэг заалт:

  • Вакцинд хэт мэдрэг хүн
  • Өндөг, тахианы гаралтай бүтээгдэхүүнүүд харшилтай хүн
  • Сүүлийн 6 сарын дотор таталт, саажилтын хам шинж өгч байсан хүн
  • Мэдрэлийн үрэвслийн хам шинжийн үед
  • Дархлал дутмагшилтай хүн
  • Гормон эмчилгээ болон дархлаа дарангуйлах, дархлаа сэргээх эмчилгээ хийлгэж байгаа хүн
  • Хавдарын эмчилгээний цитостатик эм хэрэглэж байгаа хүн
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630880
0 эможи

Зочин
2022-09-25 10:06
Вакцин хаана хийлгэх вэ
Зочин
2022-09-25 10:05
Вакцин хаана хийлгэх вэ
томуугийн вакци

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up