ЭМЯ: Халдвар авсан ч архаг өвчний улмаас хүндэрч, нас барсан бол ковидын шалтгаант нас баралтаас хасаж тооцно

2021 оны 9 сарын 11

Arslan.mn

ЭМЯ-наас өчигдөр /2021.09.10/ хэвлэлийн хурал хийж, зөвхөн PCR шинжилгээгээр баталгаажсан тохиолдлыг халдвар авсанд тооцож бүртгэх шийдвэр гаргаснаа мэдэгдсэн. Мөн ДЭМБ-аас гаргасан зөвлөмжийн дагуу зөвхөн коронавирусийн халдварын шалтгаанаар нас барсан иргэдийн тоог нас баралтад оруулан тооцохоор болж, өчигдрөөс хэрэгжүүлж эхлэв.

ЭМЯ-наас есдүгээр сарын 9-ний байдлаар 992 хүн коронавирусийн халдвар авч нас гэж мэдээлсэн бол, 9-р сарын 10-ны мэдээллээрээ архаг суурь өвчнийхөө улмаас хүндэрч, дараа нь халдвар авсан иргэдийн тоог ковидын шалтгаант нас баралтаас хасаж тооцохоор болсноо мэдэгдсэн.

Ингэснээр дээрх шалтгаанаар нас барсан 73 хүнийг ковидын шалтгаант нас баралтаас хасахад нас баралт 919 болов. Үүн дээр баасан гарагт 15, бямба гарагт 14 хүн нас барсан тоог нэмбэл улсын хэмжээнд ковидоор нас барсан хүний тоо 948 болж байна.

Эх сурвалж: gogo.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
630846
2 эможи

Зочин
2021-09-12 07:33
Шаа
keyboard_arrow_up