УОК: Цаашид зөвхөн PCR шинжилгээг хүчинтэйд тооцно

2021 оны 9 сарын 10

Arslan.mn

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн О.Батбаяр PCR шинжилгээтэй холбоотой мэдээллэл өглөө.

Тэрбээр "Цаашид зөвхөн PCR шинжилгээгээр баталгаажсан Ковид-19 халдварын тоог албан ёсоор зарлахаар  болсон.

2021 оны тав, зургадугаар сард мутацилагдсан вирус орж ирсэн тул хурдавчилсан оношилгоонд суурилж, иргэдийг эмчилгээнд оруулж байсан. Энэ шийдвэрийг хүчингүй болгож байна.

Улсын хэмжээнд есөн аймагт 11 төрлийн түргэвчилсэн оношлуур хэрэглэж байгааг мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгаж үзэхэд, 11 хувь нь хуурамч эерэг хариу гарч байна.

Тэгэхээр халдвар аваагүй иргэдийг тусгаарлан, эмчилгээ хийж байна гэсэн үг. Тиймээс цаашид зөвхөн PCR шинжилгээгээр баталгаажсан тохиолдолд халдвар авсан гэж тооцно. Мөн шинж тэмдэг илэрсэн бол халдвар авсанд тооцно." гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
630838
6 эможи

Зочин
2021-09-13 18:30
Ккккк түргэвчилсэн оношлуураар үзэж баталгаажуулахгүй халдаагаад л яваад байхын бна л даа
Зочин
2021-09-11 10:22
тэгээд шинж тэмдэг илэрсэн бол эерэгт тооцно гэх юм ер учир н олдохгүй м хэлж хүмүүсийг төөрөлдүүлэх аргаа олж ядах юм
Иргэн
2021-09-10 22:11
PCR чинь олдохгүй, үнэтэй байхаар чинь яах юм бэ. Тэрийгээ үнэгүй болгож байж тийм арга хэмжээ авмаар юм. Түргэвчилсэн нь тэгээд ач холбогдолгүй юм уу
Зочин
2021-09-10 20:24
тэгээд яах гэж түргэвчилсэн аваад байдаг юм бэ? учир начир үг нь ойлгогдохгүй УОК ЭМЯ юм даа.
keyboard_arrow_up