ЭМЯ: 3680 тохиолдол илэрч, 10 хүн нас барлаа

2021 оны 9 сарын 09

Arslan.mn

Өнгөрсөн 24 цагийн байдлаарх коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг ЭМЯ-наас танилцууллаа.

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 3680 тохиолдол бүртгэгдсэн байна.

Шинээр батлагдсан халдваруудын:

  • 2299 нь орон нутагт
  • 1381 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. 

Одоогоор халдварын улмаас 20,722 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол, 35,280 хүн гэрийн тусгаарлалтад байна.

Сүүлийн 24 цагт  3805 хүн эдгэрчээ. Мөн хугацаанд халдварын улмаас арван хүн нас барсан байна. Ингэснээр улсын хэмжээнд халдвараас шалтгаалсан нас баралт 992 болж байна.

Талийчдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630798
0 эможи

keyboard_arrow_up