ЭМЯ: Өдөрт 30-40 жирэмсэн эх ковид-19-ийн халдвар авч байна
Коронавирусийн цар тахлын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас мэдээлж байна.
Монгол Улсад нийт 3309 жирэмсэн эмэгтэй Соvid-19-ийн халдвараар өвджээ. Сүүлийн өдрүүдэд халдварын давлагаа эхэлснээр өдөрт 30-40 жирэмсэн эмэгтэй Covid-19-ийн халдвар авч байгаа аж.
Өргөө амаржих газрын эмч С.Цэрэнсамбуу: Амаржих газруудад улаан бүс буюу халдвартай эхчүүдэд зориулсан тасаг нээсэн. Өргөө амаржих газар 80 ортой улаан бүсийн тасаг нээсэн.
Зүрх судасны өвчин, таргалалт, бөөрний архаг үрэвсэл, таргалалт, чихрийн шижин зэрэг эрхтэн тогтолцооны эмгэгтэй эхчүүд зүрхний судасны дутагдалд орж байна. Тиймээс жирэмслэлтийг эрт шийдэх шаардлага үүсэж байгаатай холбоотой кесарево хагалгаа болон дутуу төрөлт ихсэж байна. Тийм учраас эхчүүд ковид-19-ийн дархлаажуулалтад хамрагдахыг уриалж байна.
Жирэмсэн эмэгтэйчүүд ураг тээж дархлаагаа талладаг учраас дархлаажуулалтад хамрагдах чухал байна. Жирэмсэн эмэгтэйчүүд маш хурдан хүндэрч, эндэх эрсдэл өндөр байгаа.
Коронавирусээр халдварлаад нас барж байгаа хүмүүсийн дийлэнхийг дархлаажуулалтад хамрагдаагүй хүмүүс эзэлж байна. Жилд 100 мянган амьд төрөлтөд эндэгдэл 20 байдаг. Гэтэл энэ жил 80 давж өссөн” гэлээ.