ЭМЯ: Монгол Улсад нэг өдрийн дотор бүртгэгдсэн хамгийн өндөр тохиолдол бүртгэгдлээ
2021 оны 9 сарын 07
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 3963 иргэн халдвар авсан нь батлагдаж, нийт бүртгэгдсэн тохиолдол 240,042 болж нэмэгдэв. Үүнээс
- Улаанбаатарт- 1383
- Орон нутагт- 2580 нь бүртгэгдлээ.
Энэ нь цар тахал гарснаас хойш Монгол Улсад нэг өдрийн дотор бүртгэгдсэн хамгийн өндөр тохиолдол болж байна.
Мөн хугацаанд 3,560 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.
Харин коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны найман хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 976 хүн эндээд байна.
Тиймээс иргэд олон нийтийн газраар хүүхдээ дагуулж явахгүй байх, хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх, амны хаалтаа тогтмол зүүхийг сануулж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
6
2
2
18
1
3
5
630678
37 эможи
Eej
2021-09-08 21:16
Huuhdee daguulj bas gadagsh n gargamgui bna. Iim baihad tanhimaar hicheelluulj bgaa n neg torliin terrorist uildel shig haragdaj bna. Omnoh songuuli ch yalgaagui l yum bsan. Yunii toloo odoo ingeed busdiin ur huuhdeer hurtel denchin tawiad bdag yum be.
Сурагч
2021-09-08 14:57
Өдөр2 өдөрт ингэж их гараад байхад бид нарийг ерөөсө тоохгүй юма угааса хүүхдүүд нэг нэгэнтэйгэй хөтлөлцөж хамт юм ярьж бхад короно авахгүй байна гэж байхгүй гэхдэ бихичээлийг цахим бологмоор байн гэсэн үг биш шүү дунд бага ангийн хүүхдүүдийг оруулхаа больёо тэхүү эсвэл 12 ангий зөвхөн оруулаад өгөөчэ
зочин
2021-09-08 01:20
хүүхдээ дагуулж явахгүй байхыг гэж юу хуцна вэ хичээл орж байгаа бусуу тэд чинь ганцаараа яваа хө
иргэд олон түмэн,
2021-09-07 16:48
Хөдөө аймаг суманд нэгч халдвар гараагүй,өвчний голомтыг нийслэлд барьж чадаж байсан тэр цаг үед шагнал урамшлын бөөн цуглаан,ерөнхийлөгчийн сонгуулийн их хөдөлгөн,хөл хориог сул тавьсаны дээд амжилт болждээ,харамсалтай л байна,иргэдийнхээ санал хүсэлтийг хүндэтгэж шагнал сонгуул хоёрыг хойшлуулаж хөл хориогоо чангахан байлгасан бол арай ч ийм байдалд хүрэхгүй одоогынхоосоо цөөн хүний амь насыг алдах байсан болуу гэж бодохоор харамсах юм
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс