САЙХАН МЭДЭЭ: УГТЭ хүүхдийн зүрхний мэс заслыг 100 хувь даатгалаар хийж байна
Улсын гуравдугаар төв эмнэлэгт хүүхдийн зүрхний мэс заслыг 100 хувь даатгалын санхүүжилтээр хийдэг бөгөөд ар гэр, иргэдээс төлбөр хандив авдаггүй байна.
Энэ талаар цахим орчинд нэгэн аав сэтгэгдлээ бичсэн байна. Тэрбээр "Улсын Гуравдугаар Төв эмнэлэгт Хүүхдийн зүрхний мэс заслыг 100% даатгалын санхүүжилтээр хийдэг ба ар гэр, иргэдээс төлбөр, хандив авдаггүй." гэжээ.
Дашрамд дурдахад, дэлхий дахинд коронавирусийн халдвар тархаж гадагшаа явж эмчлүүлэх аргагүй болсон учраас манай улс зүрхний хагалгааг дотооддоо үнэ төлбөргүй хийж байна.
Улсын Гуравдугаар Төв эмнэлэгт Хүүхдийн зүрхний мэс заслыг 100% даатгалын санхүүжилтээр хийдэг ба ар гэр, иргэдээс төлбөр, хандив авдаггүй. pic.twitter.com/dlNte3vXsK — Ganbat.V (@Ganbaa_docG) September 3, 2021