УГТЭ: Мэргэжилтнүүдэд амилуулах суурь тусламжийг цаг алдалгүй хүргэх чадварыг эзэмшүүлэх сургалтыг зохион байгууллаа
Улсын гуравдугаар төв эмнэлэг /УГТЭ/-ээс эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдэд ажлын байран дээр тасралтгүй сургалт зохион байгуулан ажиллаж байна.
Тодруулбал,коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, ажлын байран дээр эрүүл ахуйн дэглэмийг баримтлан ажиллах, хог хаягдалтай зөв зохистой харьцах мөн амь тэнссэн үеийн болзошгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд амилуулах суурь тусламжийг цаг алдалгүй хүргэх чадварыг эзэмшүүлэх зорилгоор эмнэлгийн дэмжин туслах, үйлчилгээний албадуудын ажилтануудад халдвараас урьдчилан сэргийлэх, сэтгэл зүйн хариу арга хэмжээ авах болон амилуулах суурь тусламжийн сургалтуудыг зохион байгуулжээ.
Мөн УГТЭ нь бүх төрлийн эмчийн үзлэгийн цагийг утсаар болон онлайнаар захиалга авч ажиллаж байна.