ЭМЯ: Дараагийн 14 хоногт Улаанбаатарт өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо 900-гаас дээш болно
Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурал эхэллээ.
ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Дельта хувилбарын давалгаа эхэлсэн бөгөөд өвчлөлийн тоо нэмэгдэж байна. Халдварын давалгаатай холбоотойгоор сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоох эсэх талаар асуултууд ирж байгаа. ЭМЯ-ны зүгээс хичээл, сургуулийн үйл ажиллагааг зогсоох тухай ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй. Аль болох халдвар хамгааллын дэглэмээ баримтлан үйл ажиллагааг нь үргэлжлүүлэхийг зөвлөж байгаа" гэв.
ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа "Монгол Улсад өмнө нь хоёр давлагаа бүртгэгдсэн. Гурав дахь давлагаа зургаадугаар сард бүртгэгдэж байсан. Сүүлийн үед хөл хөдөлгөөн ихэссэнтэй холбоотойгоор халдварын тохиолдол эрс нэмэгдсэн. Сүүлийн хоёр хоногийн хугацаанд халдварын тохиолдол 3000-ыг давсан. Нийт шинжилгээнд эзлэх эерэг хувь 10 хувь хүрсэн.
Мөн хөдөө орон нутагт өвчлөл эрс нэмэгдсэн. Наймдугаар сарын 28-нд хийсэн таамаглалаар дараагийн 14 хоногт Улаанбаатар хотод өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо 900-гаас дээш гарна гэж тооцоолсон. Дүүрэг сум аймгууд дахь эерэг сорьцуудад дельта вирусийг илрүүлэх шинжилгээ хийж байна. Сүүлийн долоо хоногт дельта вирус илрүүлэх шинжилгээ 35 хувь хүрсэн" гэв.
ШУУД ҮЗЭХ: