0-11 Насны хүүхдүүдэд ВАКЦИН хийхээр судалж байна

2021 оны 8 сарын 27

Arslan.mn

ЭМЯ-наас коронавируст халдварын талаарх хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан 0-11 насны хүүхдийн вакцины талаар мэдээлэл өглөө.
Л.Энхсайхан: "Манай улсад 12-17 насны 253 мянга хүүхэд вакцинд хамрагдаад байна. Хүүхдүүдийг вакцинд хамруулснаар хэвийн амьдралдаа орох, ганцаардахгүй байх, хичээл сургууль талаасаа хоцрохгүй байх олон давуу талтай.  Дэлхийн улс орнууд хүүхдийн вакциныг зөвлөсөн. Манай улсад мөн судалж байна. Хүүхэд халдвар аваад нас барж болно. Тийм учраас түүнээс нь сэргийлээд вакцин хийж байна. 

12-оос доош насны хүүхдэд вакцин хийх тал дээр дэлхийн зарим улс орнууд хийгээд эхэлсэн. Манай улс бусад орныг судалж байна. Аюулгүй байдал дээр нь маш сайн судалсны үндсэн дээр  дараагийн шийдлийг гаргана" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630283
0 эможи

keyboard_arrow_up