0-16 насны хүүхдүүдийн ШҮДИЙГ ЭМЧЛЭХ нэг сарын аян зарлажээ

2021 оны 8 сарын 26

Arslan.mn

Нийслэлийн Шүд, эрүү, нүүрний төвөөс хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан 0-16 насны хүүхдүүдийн нүүр, амны эмчилгээний нэг сарын аянг өчигдрөөс эхлүүлжээ.

Ингэснээр долоо хоногийн Даваа-Пүрэв гарагт хүүхдээ үзүүлэх боломжтойг тус төвөөс мэдээллээ.

Эцэг, эхчүүд хүүхдээ үзүүлэх цагаа dentalcenter.mn цахим хуудсаар авах бөгөөд аян есдүгээр сарын 25-ны өдөр хүртэл үргэлжлэх юм байна.

Асууж лавлах зүйл байвал ажлын цагаар 70112247 утсаар холбогдохыг зөвлөлөө.

Нийслэлийн Шүд, эрүү, нүүрний төв нь Улаанбаатар хотын хэмжээнд шүдний төрөлжсөн нүүр амны мэс засал, нүүр амны эмчилгээ, нүүр амны согог, гажиг засал чиглэлээр цогц тусламж үзүүлдэг мэргэжлийн байгууллага юм.

Тус төв Баянзүрх дүүргийн гуравдугаар хороо, 12 дугаар хороололд байршилтай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
630229
10 эможи

Huslen
2021-08-29 08:40
Huuhdiinhee shudiig emchiluuleh husle tei bna. Ta buhend bayrlalaa jailing amjilt husky.
Baaskaa
2021-08-27 20:07
сайхан мэдээ байна шүд ломбодох эмчилгээ байгаа юу
Enkhjargal
2021-08-27 15:54
Shudnii aprat unegui tavihim uu
Сарнай
2021-08-27 14:08
Шүд эрүүл бол бие эрүүл болохоор ирээдүй болсон хүүхдүүдийнхээ шүдийг эмчлэх нь зөв гэж бджийн
keyboard_arrow_up