Өнөөдөр дархлаажуулалтын суурин 46, явуулын хоёр цэг ажиллана

2021 оны 8 сарын 26

Arslan.mn

Улаанбаатар хотод өнөөдөр коронавирусийн эсрэг дархлаажуулалтын явуулын хоёр, суурин 46 цэг ажиллана. 

Эдгээр цэгт 62 багийн 406 эмч, ажилтан ажиллаж, 5,200 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр уг вакцины I тунд 778, II тунд 2,658, III тунд 3,214 буюу нийт 6,650 иргэн дархлаажуулалтад хамрагдлаа.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 73.9 хувь, II тунгийн хамралт 68.7 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2,611 жирэмсэн эх, 12-15 насны 52,821, 16-17 насны 22,446 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

Дархлаажуулалтын цэгүүдийн байршил:


Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630194
0 эможи

keyboard_arrow_up