Өчигдөр УГТЭ-ийн амбулаториор 755 иргэн үйлчлүүлсний 204 нь хөдөө орон нутгаас иржээ
2021 оны 8 сарын 25
Улсын Гуравдугаар Төв эмнэлэгт (УГТЭ) өчигдөр буюу 08-р сарын 24-ны өдөр нийт 477 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 54 нь эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна.
Мөн энэ хугацаанд төлөвлөгөөт 26, яаралтай 5 мэс засал амжилттай хийгджээ. Яаралтай хүлээн авахаар 54 иргэн тусламж үйлчилгээ авсны 22 нь эмнэлэгт хэвтсэн байна.
Түүнчлэн Амбулаториор нийт 755 иргэн үйлчлүүлсний 204 нь хөдөө орон нутгаас зорьж ирэн үйлчилгээ авсан байна.
Мөн УГТЭ нь бүх төрлийн эмчийн үзлэгийн цагийг утсаар болон онлайнаар захиалга авч ажиллаж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
630186
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс