ЭМДЕГ: 0-18 насны хүүхэд эрүүл мэндийн байгууллагаас үйлчилгээ авсан тохиолдолд зардлыг хэрхэн тооцох вэ?
ЭМДЕГ-аас "Нэг сэдэв, Нэг тайлбар"-ын хүрээнд 0-18 насны хүүхэд эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ авсан тохиолдолд зардлыг хэрхэн тооцох талаар мэдээлэл хүргэж байна.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8.2.3-т заасны дагуу Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь төрөөс хариуцан төлдөг иргэд буюу 0 - 18 насны хүүхэд, тэтгэврээс өөр мөнгө, орлогогүй иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн - иргэн, хүүхдээ хоёр /ихэр бол гурав/ нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх /эцэг/-ийн шимтгэлийг Улсын төсвөөс сар бүр хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын нэг хувиар тооцон Эрүүл мэндийн даатгалын санд шилжүүлдэг.
Иймээс 18 нас хүртэлх хүүхэд ЭМДЕГ-тай гэрээт эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ авсан тохиолдолд нийт зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцаж хамтын төлбөрөөс чөлөөлнө.