УНТЭ “Үйлчлэгч нараа сонсоё, дэмжье“ нэг сарын аян зарлалаа
2021 оны 8 сарын 25
Ковид-19 цар тахлын үед ажилтан болон үйлчлүүлэгчдийг цэвэр тохилог эрсдэлгүй орчинд ажиллах, үйлчлүүлэх нөхцлийг бүрдүүлж буй үйлчлэгч нараа дэмжих зорилгоор "УНТЭ-ийн үйлчлэгч нараа сонсоё, дэмжье" аяныг 2021 оны 09-р сарын 16-ны өдрийг хүртэл нэг сарын хугацаатайгаар зарлалаа.
Аяныг хэрэгжүүлснээр:
- Үйлчлэгч нараа нээлттэй сонсож тулгамдаж буй асуудлуудыг нь шийдвэрлэх
- Үйлчлэгч нарын хууль эрхзүйн мэдлэгийг дээшлүүлэх
- Үйлчлэгч нарын ажиллах орчин нөхцлийг сайжруулах
- Идэвх санаачлагатай, хариуцлагатай ажиллаж буй зарим үйлчлэгчийг урамшуулах
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
630145
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс