“Цус хэд хоногийн нөөцтэй байгааг тодорхой хэлэх боломжгүй”

2021 оны 8 сарын 25

Arslan.mn

Хүнээс ямар ч хичээл зүтгэл, хөрөнгө мөнгө, хүч хөдөлмөр шаардахгүйгээр хагас цагийн хугацаанд гурван хүний амийг аврах цор ганц боломж байдаг нь цусаа хандивлах билээ. Мэс засалд орох болон төрөх үедээ их хэмжээний цус алдаж, үхэл амьдралын зааг дээр амьд үлдэхийн төлөө тэмцэж буй хэн нэгний амийг таны 30 минутад бэлэглэсэн цус авардаг. Тиймээс цусаа хандивлах нь хамгийн буянтай үйл хэрэг юм. Үүнтэй холбогдуулан Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн цусны нөөцийн талаар сурвалжиллаа.

Энэ оны эхний долоон сард цус цуглуулалт 15 хувиар буурчээ

10 жилийн өмнө жилд 20 мянган донор цус, цусны бүрэлдэхүүн хэсгээ бэлэглэдэг байсан бол өдгөө энэ тоо 30 мянгыг давсан юм. Гэвч Монгол Улсын хэмжээнд 2019 оны эхний долоон сард 15864 нэгж цус цуглуулсан бол энэ оны эхний долоон сард цус цуглуулалт 13519 нэгж буюу 15 хувиар буурсан үзүүлэлтэй байна. Энэ нь хөл хорионы улмаас оюутан, залуус болон албан байгууллагуудын ажилтнууд гэрээсээ ажиллах болон суралцах болсонтой холбоотой аж. Энэ талаар ЦССҮТ-ийн Цусны чанар, аюулгүй байдлын албаны дарга Т.Алимаа “COVID-19 халдвар сүүлийн хоёр жил бүх салбарт хүндрэл учрууллаа. Ялангуяа, цусны алба нэлээд их бэрхшээлтэй тулгарсан. Хөл хориотой холбоотойгоор цусны донорын ихэнх хувийг эзэлдэг оюутан, залуусын сургууль хаагдсан, албан байгууллагын ихэнх нь цахимд шилжсэн. Мөн байгууллагуудад очоод явуулын хэлбэрээр цус цуглуулъя гэхээр ихэнх нь гэрээр ажиллаж байсан. Гэвч олон ажил хэрэгжүүлсний үр дүнд цусны хомсдолд ороогүй. Засгийн газраас 2015-2019 онд том төсөл хэрэгжүүлээд улсын хэмжээний болон орон нутгийн 26 салбарт хадгалалт, цусны аюулгүй байдлыг хангах техник технологийн том шинэчлэл хийсэн. Үүний үр өгөөж болон доноруудын тасралтгүй цусаа бэлэглэсний ачаар цар тахлын үед цусны нөөцийг 00-д хүргэж тасалсангүй. Энэ нь цусны нөөц хангалттай гэсэн үг биш. Учир нь цус, цусан бүтээгдэхүүн хүний амьд эд эс учир хадгалалтын нөхцөл болон хадгалах хугацаа нь өөр өөр байдаг. Тиймээс бид өдөр бүр тодорхой тооны доноруудаас цус, цусан бүтээгдэхүүн цуглуулж байж, эмнэлгүүдийн хэрэгцээг шаардлагатай хэмжээнд нь хангаж чаддаг. Жилд 35 мянга орчим донороос цус, цусан бүтээгдэхүүн цуглуулдаг. Үүнээс 90 мянга орчим нэгж цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний 85-90 хувь нь эмчилгээнд ашиглагддаг. Үлдсэн хэсэг нь гэнэтийн эмчилгээний нөөцөд байдаг” гэв.

“Халдвар аваад эдгэрсэн донорууд нэг сарын дотор сийвэнгээ өгөх боломжтой”

Эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээ 24 цаг тасралтгүй үргэлжилдэг. Хэзээ, хэнд, хэдий хэмжээний цус, цусан бүтээгдэхүүн хэрэгтэй болохыг тааварлашгүй учир цус, цусан бүтээгдэхүүн хэд хоногийн нөөцтэй байгааг тодорхой хэлэх боломжгүй байдаг юм. Цус сэлбэлт судлалын үндэсний төв өдөр тутмын дундаж хэрэглээ, улирлын онцлогтоо тохируулан нөөцөө бэлтгэн,  эрүүл мэндийн байгууллагад бүрэн хэмжээгээрээ бүтээгдэхүүнээ  нийлүүлж байна. Гэхдээ энэ нь хэрэглээгээ бүрэн дүүрэн хангаж байна гэсэн үг биш юм.

Энэ талаар ЦССҮТ-ийн Цусны чанар, аюулгүй байдлын албаны дарга Т.Алимаа “Хүн амынхаа эрсдэл багатай бүлэг, эрүүл төлөөллөөс нь тогтмол хугацаанд өдөр бүр тодорхой тооны доноруудаас цусыг цуглуулж чадаж байж бид эмнэлгийн хэрэгцээг бүрэн дүүрэн хангана. Цусны нөөцийг бүрдүүлэх  нь зөвхөн эрүүл мэндийн байгууллага тэр дундаа цусны албаны үүрэг биш. Иргэд нийгэмтэйгээ салбар дундын хамтын ажиллагааг маш сайн хөгжүүлж байж үйл ажиллагаа хэрэгждэг учиртай. Ард иргэд, байгууллагын нийгмийн хариуцлага сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Бид ажлын таван өдөр явуулын бригадууд, гурван суурин төв дээр цус цуглуулж байгаа. Тиймээс донорууд энэ төвүүд дээр цусаа тогтмол бэлэглэх хэрэгтэй. Хүнд олон янзын өглөг байдаг. Тухайлбал, урмын сайхан үг хэлж, бололцоотой үедээ эд материалын тусламж өгч болно.

Харин цусаа бэлэглэнэ гэдэг бол маш их сэтгэлийн том өглөг болдог. Өөрөө цус өгөх шаардлага хангаагүй тохиолдолд бусдыгаа цус өгөхийг уриалах, цус өгөхийн ач холбогдлыг таниулах нь том буян юм” гэж ярилаа.

COVID-19 халдвар авсан донорууд хэзээ цусаа өгч болох талаар асуухад “COVID-19-ийн эсрэг бие агуулсан эмчилгээний сийвэнг бэлтгэх судалгааны төсөл хэрэгжүүлэн ажиллаж байна. Донорууд болон донорын шалгуурт тэнцсэн хүмүүс халдвар авсан тохиолдолд эдгэрснийхээ дараа нэг сарын дотор эмчилгээнийхээ сийвэнгээ өгөх боломжтой. Энэ сийвэнг эмчилгээнд ашиглавал ямар үр дүнтэй байгааг судалж байгаа” гэсэн юм.

Цусаа бэлэглэх нь эрүүл мэндэд ямар тустай вэ?

Мэргэшсэн эмч таны судасны цохилт, цусны даралт, биеийн температур, өндөр, жин гэсэн биеийн ерөнхий үзүүлэлтийг цус өгөхөөс өмнө үзнэ. Ингэснээр зарим өвчнийг эрт үед нь илрүүлэх, урьдчилан сэргийлэх боломжтой. Цусаа тогтмол хугацаанд өгснөөр хүний биед агуулагдах илүүдэл төмрийн түвшинг бууруулж, хорт хавдрын эрсдэлээс сэргийлдэг. АНУ-ын Хавдарын үндэсний институтийн сэтгүүлд хэвлэгдсэн судалгаагаар төмөр нь бие дэх чөлөөт радикалыг ихэсгэдэг бөгөөд энэ нь хавдар болон насжилтад нөлөөлдөг юм байна. Мөн цусаа тогтмол өгөх нь зүрхний шигдээс болон тархинд цус харвах эрсдэлийг бууруулдаг. АНУ-ын анагаах ухааны нийгэмлэгийн JAMA  сэтгүүлд нийтэлсэн судалгаагаар зургаан сар тутамд цусаа хандивлаж байгаа 43-61 насны хүмүүсийн дунд зүрхний шигдээс, цус харвалт бага болохыг тогтоожээ.

Цусаа өгөх үйл явц бол 5-6 минут үргэлжилдэг

Эрэгтэй хүн бүхэл цусаа хоёр сард, эмэгтэй хүн гурван сарын хугацаатай өгнө. Нэг удаа цус өгөхөд 350-400 граммыг өгөх юм. Нэг удаа 350-400 грамм цус өгөхөд 24 цагийн дотор нөхөгдөж, 21 хоногийн дотор эсийн түвшинд бүрэн төлждөг байна. Цусаа бэлэглэхээр ирж байгаа донорууд аль болох шингэн зүйл их уух, зургаагаас дээш цаг унтаж амарсан байх, өмнөх өдөр нь өөх тостой хоол хэрэглээгүй байх, өглөө сүү болон махан бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхыг зөвлөдөг. Цусаа хандивлах үйл явц 30-40 минут үргэлжилдэг. Иргэн донорын асуумжид хариулан иргэний бүртгэл дээрээс цус өгөлтийн код авна. Үүний дараа эмчтэй нүүр тулсан ярилцлага хийн тэнцсэн тохиолдолд нэг удаа 350-400 мл цус өгнө. Цусаа өгөх үйл явц бол 5-6 минут л үргэлжилдэг. Үүний дараа цусаа хандивласан иргэн тодорхой хугацаанд буюу  10-15 минут амарна. Иймээс 17-60 насны, 45 кг-аас дээш жинтэй эрүүл бүх хүнийг цусаа бэлэглэхийг уриалж байна. ДЭМБ-аас жил бүрийн зургадугаар сарын 14-нийг “Цусны донорын Дэлхийн өдөр” болгон 2004 оноос тэмдэглэх болсон. Энэ жилийн арга хэмжээг “Цусаа бэлэглэж, цохилох зүрх бүхнийг аваръя” уриан дор дэлхийн 190 гаруй  улс нэгэн зэрэг тэмдэглэж, аюулгүй цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамжийг бүрдүүлэхэд залуучуудын үүрэг оролцоо нэн чухал болохыг онцолсон билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630137
2 эможи

Dr. Aditya
2024-02-10 22:02
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW 780,000.00
Dr. Aditya
2024-02-10 22:02
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW 780,000.00
Dr. Aditya
2024-02-10 22:02
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW 780,000.00
keyboard_arrow_up