ЭМДЕГ: “Элэг бүтэн Монгол“ үндэсний хөтөлбөрт хэрхэн хамрагдах вэ?
Алхам 1: Даатгуулагч та эхлээд Өрхийн эрүүл мэндийн төвдөө хандан В,С вирусын илрүүлэг шинжилгээг хийлгэнэ.
Алхам 2: Вирус илэрсэн тохиолдолд улсын эмнэлэгүүд болон ЭМДЕГ-тай гэрээт хувийн лабораториудад идэвхжил тоолох шинжилгээнд хамрагдана.
Алхам 3: Үүний дараа та өөрт ойр байрлах гэрээт эмийн сангаас В, С вирусын эмийг хөнгөлөлттэй үнээр худалдан авч эмчилгээгээ эхлүүлнэ.
Алхам 4: Эмчилгээний дараа даатгуулагч та дахин идэвхжил тоолох шинжилгээг улсын эмнэлэг, гэрээт хувийн лабораториудад хийлгэх боломжтой.
ЭМД-ын шимтгэлээ төлсөн 15-аас дээш насны бүх иргэд уг хөтөлбөрт үнэ төлбөргүй хамрагдах боломжтой.
Иргэд, даатгуулагч та бүхэн ЭМД-аараа элэгний B,C вирусын илрүүлэг шинжилгээнд хамрагдахыг хүсвэл ЭМДЕГ-тай гэрээт лабораториудад хандаж элэгний өвчлөлөөс өөрийгөө хамгаалаарай.