УНТЭ: “ЭРДМИЙН ЧУУЛГАН-42” амжилттай өндөрлөж, шилдэг илтгэлүүдээ тодрууллаа

2021 оны 8 сарын 23

Arslan.mn

Аливаа салбарын хөгжлийн түлхүүр нь өндөр ур чадвар мэдлэг, мэргэжилтэй̆ үндэсний̆ боловсон хүчин байдаг билээ. Тиймээс салбарынхаа эмч мэргэжилтнүүдийнхээ мэдлэг боловсрол, ур чадвар, хандлагыг сайжруулахын тулд Улсын Нэгдүгээр Төв эмнэлгээс "Эрдмийн чуулган"-ыг 42 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Энэ жилийн тухайд коронавирусийн цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан цахимаар зохион байгуулсан юм.

Arslan.mn

УНТЭ-ийн Чих, хамар, хоолой судлал, мэс заслын тасгийн эрхлэгч Л. Бямбасүрэн:

УНТЭ-ээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Эрдмийн чуулган"-аа 42 дахь жилдээ маш амжилттай зохион байгууллаа. Өчигдөр буюу наймдугаар сарын 19-ний өдөр сувилахуйн албаны хурал болж, шилдэгүүдээ шалгаруулсан бол өнөөдөр ийнхүү дотор, мэс заслын тасгуудаас ирсэн илтгэлүүд тавигдаж дууслаа. Энэ жил 70 орчим эрдэм шинжилгээний илтгэлийг хэлэлцүүлж үүнээс шилдэг 11 илтгэлийн эздийг тодрууллаа. Энэ жилийн эрдмийн чуулган цахимаар болж байгаагаараа их онцлогтой бөгөөд манай эмнэлгийн ажилчид цахим бүртгэлээ ашиглан илтгэлүүдийг сонсож болж байгаа.

Arslan.mnДотрын төрөлд

  • I байранд Б.Сумъяа, Ч.Мөнхцэцэг, Г. Анар, О.Баярмаа нарын "mRNA-д сууриласан (Pfizer-Bio-NTech) вакцины нөлөөллийг ЭШС-сан реципиентүүдэд судалсан нь" бүтээл
  • II байранд Б.Золбоо. Ц.Ишдорж нарын "Бамбайн дэргэдэх булчирхайн аварга эсийн хавдар"
  • III байранд Ч. Мөнхцэцэг, Б. Сумъяа,  Д. Ариунзул О.Баярмаа нарын "Элэгний эмгэгийн төгсгөлийн шат ба COVID-19 халдвар эмнэлзүйн тохиолдол"

Arslan.mn

Мэс заслын төрлөөр 

  • I байранд Г.Баярбилэг, Б.Бат-Ирээдүй, Т.Мөнхболд, Б.Ганзориг нарын "Элэг шилжүүлэн суулгах мэс заслын дараах донорын үнэлгээ" хамтарсан судалгаа 
  • II байранд С.Нэргүй, Д.Болдбаатар, О.Сэргэлэн нарын "Дууны хөвчийг оёдол ашиглан гадагшлуулах мэс заслыг трахестомийн гуурс тавихгүйгээр хийсэн дүн"
  • III байранд Г.Ганболд, Д.Баян-Өндөр, Н.Саранцэцэг нарын "Уян дурангаар бөөрийг дурандаж лазер ашиглан чулуу авах мэс заслын үр дүн", Э.Алтандөш, Э.Баярмаа, Н.Ган-Эрдэнэ нарын "Хамрын дайвар хөндийн дурангийн мэс заслыг компьютер томографийн  шинжилгээгээр тодорхойлсон үр дүн"

Сувилахуйн төрөлд 

  • I байранд Б.Батчимэг , С.Цэрэнхүү нарын "Цусны хавдартай эмчлүүлэгчийн халдварын хүндрэлийн улмаас хийгдсэн мэс ажилбарын дараах асаргаа сувилгаа" 
  • II байранд Р.Мөнхнаран Ө. Түмэнжаргал, Р.Солонго, М.Улаалзгана, Э.Соёлмаа нарын "Төвийн венийн гуурстай эмчлүүлэгчийн нянгийн халдварлагдсан байдлыг судлах"
  • III байранд Ж.Зугзмаа "Ковид-19 халдварын үед ажиллах эмнэлгийн ажилчдын сэтгэл зүйг тодорхойлох нь" судалгааны бүтээлүүд тус тус оржээ. 

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630047
2 эможи

keyboard_arrow_up